Энэхүү ид шидийн бэлдмэлийг хэрэглэхэд таны гэдэс дотрыг ердөө 2 минутын дотор бүрэн цэвэрлэнэ. Дахин шинээр төрсөн юм шиг л сайхан болно!

Энгийн бас амархан!

Таны одоогийн байгаа байдал юу идэж ууж ирсний чинь үр дүн гэдгийг та мэдэх байх. Эрүүл хооллолт таныг эрүүл болгоод зогсохгүй, таны биеийн тэнцвэрт байдлыг хангана. Эрүүл бус хоол хүнс идсэнээр эрүүл мэндийн олон асуудал үүснэ. Боловсруулсан хоол хүнс идсэнээс болж, олон төрлийн ноцтой өвчин тусахад хүрдэг.

Нэмж хэлэхэд боловсруулсан хоол хүнсэнд бараг ямар ч шим тэжээл үгүй. Эдгээр хоол хүнснээс татгалзаж чадахгүй байсаар гэдэс дотроо их хэмжээний хортой бодисоор дүүргэж орхидог. Хортой бодис биед тогтмол хуримтлагдах нь шулуун гэдсийг бөглөж, үйл ажиллагааг нь доголдуулах бөгөөд үр дүнд нь эрүүл мэндийн асуудлууд ундарна. Ийм учраас мэргэжилтнүүд биеэ жилд хэд хэдэн удаа хоргүйжүүлэх талаар зөвлөдөг байна. Харин бид танд хоргүйжүүлэлт хийхэд ач тустай, хамгийн шилдэг бэлдмэлийг хэрхэн хийх талаар хэлж өгье.

Уг бэлдмэлийг бэлтгэхийн тулд та цөөн хэдэн хасарваань болон багахан хэмжээний ус хэрэг болно. Усаа буцалгаж, дээр нь хасарваань жимсийг хийгээд бага гал дээр 15 минут буцалгана. Бэлдмэлийг хөргөнө – шөнийн турш хөргөгчид хийж хонуулахыг зөвлөж байна. Маргааш нь өглөөний цайгаа уухын өмнө уг бэлдмэлээс нэг халбагыг идсэнээр хоол боловсруулах систем, бодисын солилцоо идэвхжинэ.

Энэ бэлдмэл тэр даруйдаа таны гэдэс дотрыг цэвэрлэнэ. Хэрэв та тогтмол хэрэглэх аваас гэдэс доторх бүх хортой бодисыг гадагшлуулж, богино хугацаанд тав тухыг мэдрүүлнэ.