
Бамбай булчирхайн өвчнийг эмчлэх хамгийн найдвартай арга бол зөв бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх байдаг. Бамбай булчирхайд тохирсон хоол хүнс сонгох тийм ч хэцүү биш. Мөн уг өвчинд тохирох хоол хийхэд төвөг учрахгүй.
Бамбай булчирхай нь хүзүүнд байрладаг бөгөөд судас болон эдүүдээр чухал даавруудыг дамжин өнгөрөх процессыг хангах үүрэгтэй. Тэдгээр дааврууд нь биеийн хэрэглэх энерги болон температурыг тогтвортой байлгадаг. Нэмж хэлэхэд тархи, зүрх болон булчин гэсэн эрхтнүүдийн үйл ажиллагаанд дааврууд чухал нөлөөтэй.
АНУ-ын “Бамбай Булчирхайн Судалгааны Төв”-ийн зүгээс бамбай булчирхайн өвчнийг үйл ажиллагааг нь хэт их доголдох үед үүсдэг гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, бамбай булчирхай чухал даавруудыг ялгаруулж чадахгүй болоход бие организмын системүүд өмнөх шиг ээ ажиллаж чадахгүй гэсэн үг.
Бамбай булчирхайн өвчтэй хүмүүсийн цусанд даавар хангалттай хүрч очдоггүй. Ихэнх нөхцөлд мэс ажилбар хийж бамбай булчирхайг авдаг. Эсвэл цацраг идэвхт эмчилгээ хийдэг.
Болно:
1. Омега-3
Та чиа үр, сальмон болон сардин загас идэж болно.
2. Өвс ургамал болон халуун ногоо
Шанцай, цагаан гаа, хар чинүү, орегано, яншуй, розмариныг хэрэглээрэй.

3. Ширхэглэг
Жимс болон хүнсний ногоо тогтмол хэрэглэх хэрэгтэй.
4. Пробиотик
Сахарын агууламжгүй йогурт идэж, хоол боловсруулах системийг сайжруулах пробиотикоор биеэ хангаарай.

Болохгүй:
Их хэмжээгээр кофе хэрэглэх: өдөрт нэг аягийг уухад хангалттай. Мөн эм ууж байгаа бол эм уухаас цагийн өмнө ууж болохгүй.
Шар буурцаг, байцаа брокколи идэхэд тохиромжгүй. Харин дасгал хөдөлгөөн хийвэл, таны биед сайнаар нөлөөлнө.

Энэхүү бяцхан зөвлөгөө танд хэрэг болно гэж найдъя.