
Нүд загатнах нь тав тухгүй мэдрэмж төрүүлэхээс гадна, ядаргаатай санагдуулдаг. Нүд загатнахыг тийм амар болиулах боломжгүй. Аз болоход энэ нөхцөл ноцтой асуудлаас болж үүсдэггүй. Ихэвчлэн нүд хуурайших, харшил хөдлөх, нүдээр дамжин халдвар орох, тохирохгүй линз зүүх, нүдэнд ямар нэгэн зүйл орж гацах, экзем эсвэл цаг уурын өөрчлөлтөөс болдог.
Хэрэв таны нүд загатнах үедээ өвдвөл эсвэл өдөр ирэх тусам улам бүр дордвол, эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Бусад хэвийн нөхцөлд нүд загатнах зовиурыг гэрийн нөхцөлд эмчилж болно. Хэрэглэж болох эмнүүд байдаг ч, хэтэрхий үнэтэйгээс гадна, нүдэнд сөргөөр нөлөөлж болзошгүй. Дараах гэрийн нөхцөлд ашиглах боломжтой аргууд нүд загатнах зовиурыг хяналтандаа авахад чинь тусална.
1. Нүдний дусаалга
Нүдний дусаалга нүд загатнахыг намдаахад тусалдаг. Ямар нэгэн химийн бодисгүй дусаалгыг хэрэглээрэй. Зарим нүдний дусаалга харшил хөдөлгөхөөс гадна, улаан толгойтой тууралт өгдөг. Энэ нь ихэвчлэн хиймэл нулимс байх нь бий.

2. Бүлээн болон хүйтэн жин
Хэрэв таны нүд халууныг мэдрэх эсвэл хавдах юм бол, алчуур авч, хүйтэн усанд сойгоод нүдээ хааж байгаад дээр нь тавиарай. Нүд загатнах зовиур намдах эсвэл арилтал нь үе үе хүйтэнд усанд алчуураа сойгоод тавих хэрэгтэй. Харшлаас болж нүд загатнаж байгаа бол, хүйтэн усны оронд халуун ус хэрэглээрэй.

3. Шингэний дутагдал
Шингэний дутагдалд орсноос болж нүд загатнаж байж болно. Нүдээ чийглэг байлгаж, хуурайшихаас зайлсхийхийн тулд их хэмжээний ус ууж хэвшээрэй.

4. 20-20-20 дүрэм
Компьютерийн өмнө хэтэрхий олон цагийг өнгөрөснөөс болж, нүдний ачаалал ихсэж, улмаар шөнийн цагаар нүд загатнахад хүрдэг. 20-20-20 дүрмийг дагаснаар нүдний ачааллаас сэргийлж чадна. Компьютерийн суухдаа 20 минут тутамд завсараж, 20 фитийн (6 метр) зайд орших ямар нэгэн зүйл рүү 20 секундын турш хараарай – нүд амарна.
5. Загасны тос эсвэл маалингын үр
Загасны тос эсвэл маалингын үрийн нэмэт бүтээгдэхүүн нүд хуурайших үед сайнаар нөлөөлнө. Тэр тусмаа үрэвслээс болж нүд нь амархан улайдаг хүмүүс эдгээрийг хэрэглэвэл тохиромжтой.

Нүд загатнах зовиурыг гэрийн нөхцөлд бүрэн хэвийн болгох боломжтой. Тиймээс та яаравчлан эмчид хандах хэрэггүй.