
Нас явахын хэрээр эрүүл мэндийн асуудлууд хаанаас ч юм бүү мэд гарч ирдэг. Элгэнд өөх тос хуримтлагдаж, улмаар энэ нь эрүүл мэндийн олон асуудал үүсэх эх үүсвэр болдог. Гэхдээ та энэхүү хүнсний ногооны бэлдмэлээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой.
Мэдээж хэрэг бид хүрэн манжингийн талаар ярьж байна
Хүрэн манжинг ихэнхдээ салат болон хөнгөн зуушинд өргөнөөр хэрэглэдэг. Хэдийгээр ихэнх хүмүүс хүрэн манжинг хоол хүнсэнд хэрэглэдэг ч, энэ нь эрүүл мэндэд олон талын ач тустай. Хүрэн манжинг тогтмол хэрэглэснээр нүдний харааг сайжруулах, бүдүүн гэдэсний бөглөрөл болохоос сэргийлэх болон тэр бүү хэл, элгэнд үүссэн өөх тосыг үгүй хийх ач тустай.

Хүрэн манжингийн ач тус
Нэмж хэлэхэд хүрэн манжин цусны эргэлтийг сайжруулж, зүрх судасны системийг хүчирхэг болгоно. Мөн таныг бүхэл өдрийн турш эрч хүчтэй байх энергиэр хангана. Мөн хүрэн манжин бетайн болон триптофанаар баялаг бөгөөд эдгээр нь мэдрэлийг тайвшруулах болон стрессийг хяналтанд байлгахад сайнаар нөлөөлнө.
Хүрэн манжин найрлагадаа үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис болон антиоксидант агуулдаг тул, бие дэх чөлөөт радикалуудад эсэргүүцэл үзүүлж, эрүүл мэндийг хамгаална.

Та дараах жороор хүрэн манжингийн эрүүл салат хийж, өдөр бүр идээрэй
Орц:
- Давс (амтлахаар)
- Алимны цагаан цуу (амт оруулахаар)
- Органик оливын тос
- 2-3 ширхэг хүрэн манжин
- 2 ширхэг сонгино
Бэлтгэх заавар:
- Хүрэн манжинг хальсалж, чимх давсаар амтлан усанд хийж буцалгана.
- Дараа нь жижиг хэсэг болгон хэрчиж, саванд хийнэ.
- Хэрчсэн сонгинотой холиод дээр нь оливын тос, алимны цагаан цуу болон бага хэмжээний давсаа хийж, хутгаад болох нь тэр.

Энэ гайхалтай салат таны гэдэс дотор болон элгийг цэвэрлэж, нүдний харааг сайжруулна. Бид танд өдөр тутмын хоол хүнсэндээ хүрэн манжинг нэмэхийг санал болгож байна. Үр дүнд нь та олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна.