Ердөө ганц дасгал хийгээд биеэ бүхэлд нь эмчлэх боломжтой. Цусны даралтыг бууруулж, судсыг бэхжүүлж, тунгалгийн үйл ажиллагааг хурдасгана

Бидний та бүхэнд хүргэж буй энэхүү мэдээнд дурдагдах дасгал нь урт хугацааны турш үр өгөөжөө өгсөөр ирсэн бөгөөд хүмүүс ч сайн мэднэ. Хичээнгүйлэн сайн хийх тусам та үр дүнд хүрч чадах болно.

Энэ дасгал хойд зүгээс гаралтай бөгөөд идэвхтэй цэгүүдэд үйлчилж, биеийг эмчлэх үйлчилгээтэй.

Дасгалыг хийснээр таны биед дараах 7 ач тустай:

  1. Цусны эргэлтийг сайжруулна.
  2. Тунгалгийн үйл ажиллагааг хурдасгана.
  3. Цусны ханыг бэхжүүлнэ.
  4. Судасны бүдүүрэл болохоос сэргийлнэ.
  5. Толгой өвчин болон толгой эргэхийг зогсооно.
  6. Цусны өндөр даралтыг тогтворжуулна.

Та хана руу нүүрээ харуулж зогсох бөгөөд ингэхдээ гарын хоёр алгаа хананы (эсвэл хананы оронд сандал ашиглаж болно) эсрэг харуулан байрлуулна. Дараа нь өлмий дээрээ биеийн жингээ хуваарилж, өсгийгөө дээш өргөн шалнаас хөндийрүүлнэ. Энэ байрлалыг нэг секунд барьж, буцаад өсгийгөө доошлуулна.

Нэг удаа хийхдээ 20-50 удаа давтаж хийнэ. Өглөө, өдөр болон орой бүр нэг удаа уг дасгалыг хийснээр таны биед илүү их ач тустай.