
Цочмог бөөрний эмгэг бол ноцтой өвчин – бөөрөн дэх цусны шүүлтүүрийн үйл ажиллагаа доголдож, бүтцийн хувьд асуудал үүсэх бөгөөд хуримтлагдсан шингэнийг гадагшлуулах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.
Бөөрний үйл ажиллагааг доголдсоныг илтгэх 8 чухал шинж тэмдэг
1. Хаван болон үрэвсэл
Энэ шинж тэмдэг цочмог бөөрний эмгэгийн үед хамгийн түгээмэл илрэх бөгөөд бөөр цусыг цэвэрлэж, хуримтлагдсан шингэнийг гадагшлуулж чадахгүй болсныг илтгэдэг байна. Шингэний илүүдлээс болж хаван үүсдэг.

2. Шээс
Бөөрний эрүүл мэндийг шээсний өнгө, бүтэц эсвэл хэр хүндрэлтэй шээс гадагшилж байгаагаас мэдэж болно. Дараах шинж тэмдгүүд илэрнэ:
- Шээх үеийн хүндрэл
- Шээх үеийн даралт
- Бараан эсвэл цонхигор өнгөтэй шээс
- Шээс бага хэмжээгээр гарах
- Шээс хөөстэй байх
- Шөнийн цагаар шээс хүрэх
3. Тууралт
Бие илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахгүй болох үед загатнасан тууралт гарч эхэлдэг. Энэ нь таныг цочмог бөөрний эмгэг болсныг илтгэж байгаа хэрэг юм.
4. Ядралт
Эритропойетин бол бөөрний ялгаруулдаг даавар бөгөөд энэ нь цусны улаан эсийг хяналтандаа байлгах үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй болоход дээрх даавар гэмтэж, улмаар маш их ядрах болон энерги алдагдах шинж тэмдэг илэрдэг.
5. Амьсгал давчдах
Цус цэвэрлэгдэхгүй байх нь бөөрний үйл ажиллагаа доголдсоны үр дүн бөгөөд цус цэвэрлэгдэхгүй үед цусны хэмжээ огцом багасдаг. Цусны улаан эс биед бага хэмжээгээр байснаас болж, эдүүдийн хүлээж авах эсүүдэд чухал нөлөө үзүүлдэг хүчилтөрөгчийн хэмжээ багасна. Үр дүнд нь амьсгал давчиддаг аж.

6. Аманд төмөр амтагдах
Бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулж чадахгүй байснаас болж, бөөр биеийн шингэнийг шүүж чадахаа байж, аманд төмөр амтагдах болон амнаас эвгүй үнэр гарах шинж тэмдэг ажиглагдана.
7. Нурууны өвчин
Бөөрний биед байрладаг хэсэг нурууны доод хэсэгтээ ойрхон учраас бөөрний цочмог эмгэгийн үед нуруу өвддөг.

8. Анхаарал төвлөрөлт муудах, дотор муухайрах болон толгой эргэх
Цус багадалтаас болж, анхаарал төвлөрөлт муудах, бөөрний үйл ажиллагаа доголдох, мөн тархинд очих цусан хангамж багасдаг байна. Цочмог бөөрний эмгэг туссан хүмүүсийн дотор байнга муухайрдаг бөгөөд юм амархан мартах нь бий.
Заримдаа хэвлийн дуран авиа болон бөөрний эд эсийн шинжилгээгээр цочмог бөөрний эмгэгийг оношилдог. Хэрэв өвчин оношлогдвол, цаг алдалгүй эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай.