
Хэрэв та энэхүү шидэт ундааг хийж уух юм бол, таны элгийг цэвэрлэж, ямар нэгэн хүчин чармайлт шаардалгүй жин хасахад чинь туслах болно.
Бие хортой бодисуудаар дүүрэх үед элэг хэвийн ажиллаж чадахгүйд хүрдэг. Энэ нөхцөлд жин хасах үйл явц удааширч, та эсрэгээрээ илүү их жин нэмнэ.
Элэг бол жин хасах процесст хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн юм. Тиймээс элэг хортой бодисыг гадагшлуулж чадахгүй байвал, урт хугацааны турш та жингээ хасна гэж бодсоны ч хэрэггүй.
Та жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүсийн нэг бол, энэ шидэн ундааг ууж, элгээ цэвэрлээрэй гэж зөвлөе.

3 өдрийн турш ууж, элгэн дэх бүх хортой бодисыг цэвэрлэх нь маш чухал юм шүү.
Хэрхэн хэрэглэх вэ?
Энэ ундааг 3 өдөр дараалан, өдөрт 3 удаа ууна. Мөн энэ 3 өдрийн хугацаанд хүнд хоол идэж болохгүй. Элгийг хоргүйжүүлэх явцыг хурдасгаж, жин хасахад туслах зорилоор ус сайн уугаарай.
Орц:
- 3 ширхэг нимбэг
- 1 аяга хэрчсэн яншуй
- 5 хос цоохор майлз
- 6 аяга ус

Бэлтгэх заавар:
Нимбэгийн шүүс, яншуй болон цоохор майлзыг холигчид хийж, дээр нь ус асгаад сайтар холиорой. Хооллох бүрийнхээ өмнө буюу өдөрт 3 удаа ууна. 3 өдөр дараалж уух хэрэгтэй. 7-10 хоног түр завсарлаад энэ аргыг дахин хэрэглэж болно.