
Хүний хэл эрүүл мэндийн талаар ихийг өгүүлдэг. Хэлбэр, өнгө, хэмжээ, шингэнийг нь харж оношилдог анагаах ухааны арга ч гэж бий.
Үүний тулд өглөө сэрмэгцээ амаа угаахаас өмнө, нарны туяанд харах хэрэгтэй. Түүнчлэн сунгаж харахад, ундаа, тамхи, эм тариа болон зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхэд үзэмж нь өөрчлөгдөнө.
Тиймээс оношилгоог зөв хийхийн тулд гаднын зүйлд хүргэлгүй дор хаяж нэг цаг байлгасны дараа шинжих нь зөв.
Хэлний өнгө






Өнгөрийн өнгө
Хэлний өнгөөс шалтгаалан өнгөр янз бүрийн өнгөтэй байж болно. Нимгэн цагаан өнгөрийг угаахад арилдаг учир санаа зовоох асуудал биш. Харин зузаарах тусам асуудал үүссэнийг илтгэнэ.


Гаднах үзэмжээр оношлох нь 100% оновчтой байдаггүйг санаарай. Жишээлбэл, хоолноос болж хэл шархлахад шарх руу нь нян орж хэсэг хугацаанд үрэвсүүлж болно. Ингэлээ гээд дотоод эрхтний үйл ажиллагаа хэвийн бус гэж ойлгож болохгүй.
Хэрэв таны хэлний өнгө санаа зовоохуйц байвал дур мэдэн эмчилгээ бүү хийгээрэй. Өвчнийг даамжруулах аюултай учир мэргэжлийн хүнд хандаж эцсийн дүгнэлт хийх нь зүйн.