Аяга сүү, атга сармисаар Ханиад, Нойргүйдэл, Бэлгийн сулрал зэрэг олон өвчнийг анагаах чадалтай

Хүмүүс сүүнд сармис хөөрүүлж уугаад ханиаднаас амархан ангижирч байна. Гэтэл зарим хүн үүнийг мэдэж амжаагүй тул эмийн сангаас үнэтэй антибиотек авч хэрэглэсээр. Хэрэв хэн нэгэн хүн ханиад хүрвэл эмийн сангаас дор хаяж гурван төрлийн эм худалдан авдаг. Жишээ нь АЦЦ гэх эм бол ханиадны эм биш, зөвхөн цэр ховхлох үйлчилгээтэй, ханиадны шинж тэмдэгийг дардаг зүйл юм. Харин бүх эмчийн бичиж өгдөг С витамин нь хүний биеийн дархлааг дэмжихэд зориулагдана. Дархлаа сайн бол хүн хурдан эдгэх болно.

Ерөнхийдөө ханиад, томуу бол вирусын гаралтай өвчин бөгөөд үүнийг дарахад төрөл бүрийн антибиотек уух шаардлага гардаг. Хүүхдэд бол янз бүрийн чихэрны орцтой сироп эмийг эмч нар санал болгодог шүү дээ. Хамгийн гол нь тэдгээр эм бэлдмэлүүд ханиад дардаг ч хүний биед буй бусад өөр хэрэгтэй олон эд, эсийг давхар хөнөөх эрсдэлтэй. Тэгэхээр энэ зөв сонголт гэж үү? Үүний оронд хамаагүй хямдхан, илүү үр дүнтэй арга бол аяга сүүнд атга сармис хөөрүүлж уух юм. Эмчийн жороор бичиж өгсөн эмийг хүмүүс ойролцоогоор 7-15 мянган төгрөгөөр худалдан авах хэрэгтэй болдог. Илүү сайн эм авъя гэвэл бүр үнэтэй болно.

хэрхэн хямд зардлаар ханиадыг дарах аргыг зааж өгье

Сармистай сүү ?Бэлтгэх арга : ?

Нэг аяга буцалсан усан дээр нэг аяга сүү нэмж хийгээд зөөлөн галаар хөөрүүлнэ. Нэг аяга сүүнд 4 хумс сармис орохоор тооцоолж хөөрүүлж буй сүүндээ хийнэ. (Зарим хүмүүс домнох зорилгоор 7, 9 ширхэг хумс хийх нь бий.) Зөөлөн галаар хөөрүүлж буй сүү ширгэж, нэг дахин багасах үед гаргаж ууна. ?

Зарим сармистай сүү уух ардын жоронд элсэн чихэр нэмэх заалт байдаг. Бид харин үүний оронд Монгол зөгийн бал хэрэглэхийг зөвлөх байна. Зөгийн бал нь 120 орчим төрлийн эрдэс бодос агуулсан байгалийн шилдэг бүтээгдэхүүн юм. Харин зөгийн балаа халуун сүүнд буцалгалгүйгээр, сүүгээ хөөрсний дараа хутгаж хэрэглээрэй. ?

Сармистай сүү юу, юунд ашиг тустай вэ??

☄️ Астма буюу гуурсан хоолойн багтраа – Хэрвээ та шөнө бүр гурван хумс сармис хэрэглээд байвал гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэг дорхноо арилах болно.

☄️ Уушигны хатгаа – Өдөрт гурван удаа сармистай сүүг хэрэглэснээр уушигны хатгааг богино хугацаанд анагаана.

☄️ Зүрх, судасны асуудал – Сармистай сүү нь холестрины хэмжээг бууруулж, тромб буюу цусны бөөгнөрөл үүсэх эрсдэлээс хамгаалж, зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг. Судасны нарийсал буюу судасны хананд наалдсан холестренийг сармистай сүү цэвэрлэнэ.

☄️ Шарлалт, шар өвчин – Сармис нь бие организмаас хортой бодисыг зайлуулахад дөхөм болдог. Учир нь сармис элэгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Бие махбодийг хоргүйжүүлэх үед элгэнд хүхэр шаардагддаг. Харин сармис нь энэ хүхрийн гол эх үүсвэр болдог төдийгүй элэгний өөхний дистропид сайн үзүүлдэг.

☄️ Сармис нь аллицин болон селенийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд цөс боловсролтыг сайжруулж, тэр чинээгээрээ элгэн дэх өөхний хэмжээ багасдаг. Хэрвээ та сармистай сүүг 4-5 өдрийн турш ууж хэрэглэвэл шарлалт бүрмөсөн арилна.

☄️ Артрит буюу үений үрэвсэл – Өдөр бүр нэг удаадаа энэ сүүг хэрэглээд байвал үений өвдөлт, үрэвслийн шинж тэмдгүүд цөөрдөг.

☄️ Нойргүйдэл – Сармистай сүүг хэрэглэснээр нойрны асуудал шийдэгдэж, тайван бөх унтахад тань туслана.

☄️ Ханиалга – Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир ханиалганд хамгийн хэрэгтэй зүйл юм. Энэхүү хандан дээрээ зөгийн бал нэмбэл улам сайн үйчилгээтэй болдог.

☄️ Уушигны сүрьеэ – Сармистай сүү нь цээжний хөндийн эсийн өвчлөлийг эмчлэхэд ашигтай. Сармисанд агуулагдах хүхрийн нэгдлүүд нь энэ төрлийн өвчний эсрэг үр дүнтэй үйлчилдэг байна. Ийм төрлийн өвчний үед 240 мл сүү, 1 гр сармис, 2 литр ус ашиглан эм бэлтгэж болдог. Бүх орцуудаа нийлүүлж буцалгаад анх байснаас 4 дахин бага хэмжээтэй болтол буцалгана. Өдөрт уг ханднаасаа 3 удаа хэрэглэнэ.

☄️ Хоол боловсруулах систем – Сармис нь маш хүчтэй ариутгалын, халдваргүйжүүлэх шинж чанартай тул хүний биеийн дархлааны системийг дэмжиж, хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг тогтворжуулдаг.

☄️ Сармистай сүүг хэрэглэснээр хүний тунгалагийн систем сайжирч, биеэс шавхдас түргэн хугацаанд ялгаран гардаг. Түүнээс гадна ходоодны хүчил ялгаралтыг хэвийн хэмжээнд байлгаж, төрөл бүрийн суулгалт өвчнийг намдаадаг.

☄️ Бэлгийн сулрал – Сармистай сүү нь бэлгийн сулралаас аврах хамгийн сайн эм болдог гэхэд болно. Түүнчлэн эрчүүд болон эмэгтэйчүүд үргүйдэлтэй тэмцэхийн тулд чанаж болгосон сармисыг хэрэглэдэг.