
Хачирхалтай нь шүдээ угаах, нүүрээ угаах зэрэг зарим өдөр тутмын энгийн хүчин зүйлс хүртэл батга үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Та арьсаа бүхий л чадлаараа арчлаад байгаа хэдий ч үр дүнгээ өгөхгүй байгаа мэт санагдаад байна уу?. Үүний цаана өөр шалтгаан байж болох юм.
- Нойтон салфетка ашиглан будгаа арилгах
Хэдийгээр зориулалтын салфеткаар арчихад арьс хагалах магадлал багатай ч будгийг бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүй. Мөн нойтон салфетка нь спирт, үнэртэн болон бусад орц найрлагатай тул арьсыг хуурайшуулдаг. Хэрэв таны арьс мэдрэмтгий бол салфетка хэрэглэх нь таны арьсыг цочроох, улмаар нүх сүвийг хааж хавдах, үрэвсэл үүсгэх магадлалтай.

- Нарнаас хамгаалах тосыг буруу хэрэглэх
Арьсаа нарнаас хамгаалах нь чухал боловч зарим төрлийн нарнаас хамгаалах тос нь батга үүсэхэд нөлөөлдөг. Тэдгээр тосны найрлагад тосонд суурилсан органик шүүлтүүр багтдаг бөгөөд энэ нь арьсыг цочроож, хуурайшихад хүргэдэг. Буруу нарнаас хамгаалах тос нь нүх сүвийг бөглөж, толбо, хар батга үүсгэх аюултай хүнд, комедоген бүтээгдэхүүн юм. Арьсаа хамгаалах хамгийн сайн арга бол өргөн спектртэй SPF агуулсан өдрийн чийгшүүлэгч тосыг сонгож тогтмол хэрэглэх явдал юм.
- Нүдний шилээ цэвэрлэхгүй байх
Хэрэв таны нүдийг тойроод батга гараад байгаа бол таны нүдний шилнээс нь болж байж магадгүй юм. Батга гарч байгаа, үгүй хамаагүй нүдний шилээ өдөрт нэг удаа цэвэрлэж байхыг зөвлөж байна. Мөн нүдний шил тань хэт хүнд байвал арьсан дахь нүх сүвүүд бөглөрч байж магадгүй. Зөв нүдний шилээ сонгосноор батга гарах эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.

- Нүүрээ хэт их угаах
Арьсаа цэвэрлэх нь батгатай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай алхам боловч хэт их угаах нь яг эсрэгээр нөлөөлдөг. Арьс судлаачид арьсыг хэт их цэвэрлэх нь тослогын тэнцвэрийг алдагдуулж болзошгүй гэж үздэг. Илүүдэл тосыг арилгадаг олон бүтээгдэхүүн хэрэглэх нь таны арьсыг хэт хуурайшуулж, тослогийн хэмжээ огцом ихсэх улмаар батга гарахад хүргэж болзошгүй юм.

- Хэт олон үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх
Үсээ намирсан болгоход тусалдаг зарим үс арчилгааны бүтээгдэхүүн нь батга үүсгэдэг байна. Шампунь, ангижруулагч, сарлагийн саван зэрэг бүтээгдэхүүн нь духан дээр янз бүрийн батга үүсгэдэг. Хэрэв эдгээр бүтээгдэхүүнүүд таны нүүрний арьсанд хүрвэл таны нүх сүвийг хааж арьсыг цочроох магадлалтай.
- Усанд орохдоо нүүрээ угаах
Ихэнх хүмүүс хэт халуун усанд ордог. Хэт халуун ус нь бидний арьсыг маш их цочроодог бөгөөд арьсны салстыг гэмтээж болно. Энэ нь мөн арьсан дээрх байгалийн тосыг уусган угааж хуурайшуулж цочроох магадлалтай.
- Дасгал хийсний дараа нүүрээ цэвэрлэхгүй байх
Фитнессийн дараа шүршүүрт орохгүй байх нь дасгалын дараах батга үүсгэдэг. Хөлрөлт нь таны арьсны нүх сүвийг бөглөж, батгашихад хүргэдэг. Арьс судлалын эмч нар дасгал хийснийхээ дараа шүршүүрт орж хуримтлагдсан хөлс, тос, шороог цэвэрлэж байхыг зөвлөж байна.