Таны нүд шалтгаангүй нуухтаад байна уу? Тэгвэл ийм учиртай шүү

Биднийг өглөө сэрэх үед хавдаж, улайсан нүд угтдаг. Энэ бол бидний биед явагдаж л байдаг жирийн үзэгдэл боловч заримдаа илүү ноцтой асуудлын шинж тэмдэг байж магадгүй ажээ.

Бидний нүд шөнөжин аниастай байснаас болдог

Хүнийг унтаж байх үед нүд хуурайшдаг гэвэл та итгэх үү? Хүн нүдээ анивчих үедээ нүднийхээ алимыг чийгшүүлж байдаг ба нүдээ аньсан үедээ чийгшүүлж чаддаггүй байна. Үүнээс болоод нүдэнд нуух үүсдэг ажээ.

Энэ бол нүдний эрүүл мэндийн зайлшгүй нэг хэсэг

Нүднээс нуух, нулимс гоожих эсвэл нойтон, наалдамхай эсвэл хуурай байж болно. Эдгээр нь таны нүдний нулимс хальснаас гардаг бөгөөд шөнийн цагтанивчихад ялгардаг бөгөөд таны нүдийг тосолж өгдөг. Эдгээр нь мөн нүдийг бактери зэрэг зүйлсээс хамгаалдаг таны биеийн хамгаалалтын механизм юм.

Таны нүд хуурайшсан

Хуурай нүд нь ихэвчлэн агааржуулагчтай газар байсан ч гэсэн утас, компьютерийн дэлгэц удаан ширтэх үед тохиолддог.Таны нүд хангалттай чийгшил авч чадахгүй байгаа болохоор нуухтаж байж магадгүй юм.

Та нүдний нуухаа сайн арилгадаггүй

Унтах сэрэхдээ та хамгийн түрүүнд утсаа шалгах, эсвэл сойзоо барьж авах зэргээр хэвшсэн байж магадгүй юм. Нуухыг хамгийн зөв аргаар арилгах нэг чухал алхам бол алчуураа норгох эсвэл бүлээн ус хэрэглэх явдал бөгөөд ингэснээр бүх нуухыг бүрэн гүйцэд арилгана.

Таны нүд халдвар авсан байж болзошгүй.

Хэрэв та эдгээр нуухыг байнга хардаг бол яавч хэвийн зүйл биш юм. Хэрэв боломжтой бол эмч дуудаж, нүдний халдварын шинж тэмдэг байгаа эсэхийг шалгуулаарай гэж зөвлөх байна.