
Байгаль эх ид шидээр дүүрэн билээ. Түүнд анагаах увидастай, арьсны гоо сайханд үлэмж тустай олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. Жишээлбэл, төрөл төрлийн ургамлаас гарган авсан цай. Yerba mate гэх мэт тэжээллэг ундаа нь таныг өдрийн турш эрч хүчтэй байхад тустай байдаг бол chicory кофе нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг. Life Style сайт таны арьс болон эрүүл мэндэд ашигтай цайнуудын жагсаалтыг гарган хүргэж байна.
- Хус модны ус
Хус мод Норвеги улсад элбэг байдаг ба нутгийнхан хус модны усыг өргөн хэрэглэдэг. Энэхүү ундаа нь чихэрлэг амттай, илчлэг багатай тул хийжүүлсэн ундааны чадварлаг орлуулагч байх боломжтой. Мөн ясны хөгжлийн гол эрдэс болох манганцаар дүүргэгдсэн байдаг тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ. Таны нас явах хэдий ч яс тань бат бөх хэвээрээ байх боломжтой болно.
- Даршилсан жүүс
Тиймээ, даршилсан ногооны шүүс нь тэжээлээр дүүрэн байдаг. Ялангуяа өргөст хэмхний даршилсан шүүс булчингийн таталтыг бууруулдаг болохыг нэгэн судалгаагаар нотолжээ. Энэхүү ундаанд цууны хүчил агуулагдсан учраас цусны эргэлтийг сайжруулж, даралтыг бууруулдаг.

- Клов эмийн ургамал
Энэхүү амтлагчийг цайнд нэмж, тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх боломжтой. Зөвхөн нэг цайны халбага Клов дээр таны өдөр тутмын хэрэглээний (DV) 55%, К амин дэмийн 2% байдаг. Антиоксидант ихтэй тул цусны улаан эсийг гэмтэхээс хамгаалахад тусалдаг ашиг тустай.

- Пю Эр цай
Энэхүү хятад цайг исгэсэн навчаар хийдэг тул бусад цайнаас ялгаатай байдаг. Пробиотик гэх бактериар баялаг тул эрүүл мэндийн олон ашиг тустай. Зарим тохиолдол Пю Эр цайг үсний эмчилгээнд ашигладаг.Энэхүү цай нь холестеринд сайн нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд жин хасахад ч тустай.
