
Сармисны үйлчилгээ үнэхээр гайхалтай.
Сармис – шим тэжээл ихтэй хүнс. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, ханиад томуу зэргийг анагаана, мөн судасны хана бэхжүүлэх зэрэг олон өвчнийг анагаах чадалтай.
Хятадын уламжлалт анагаах ухаанд сармисыг өргөнөөр ашиглана.
Хумс сармис амандаа хийгээд шүлсээрээ угаана, амандаа эргэлдүүлээрэй. Энэ байдлаар өглөө болгон 30 минут байлгана.
Сармисны үйлчилгээ маш үр дүнтэй. Сармисанд агуулагдах шим тэжээлтэй бодис шүлсээр дамжин судсанд орно. Үүнээс гадна сармис нь амны хөндийн эрүүл байдлыг хангаж буйлнаас цус гарах явдлыг зогсооно.
Цаг дуусангуут сармисаа гаргаж хаяад амаа цэвэрлэнэ. Цэвэрлэсэн ч гэсэн амнаас эвгүй үнэр арилахгүй байвал кофены үр эсвэл яншуй зажлаарай. Хэдэн балга сүү сармисны үнэрийг бүрэн дарна.

Аманд сармис хүлхэх ямар хэрэгтэй вэ?
- Цус цэвэршүүлнэ
- Хоолны дуршил нэмэгдүүлнэ
- Ханиад томуунаас урьдчилан сэргийлнэ
- Амьсгалын замын өвчнөөс хамгаална
- Дархлаа бэхжүүлнэ
- Цус багадалтад нэн тустай
- Архаг бронхит анагаана
- Бөөр болон давсагт тустай
- Арьсны уян хатан чанарыг хангана
САРМИС ХҮНИЙ БИЕД ОНЦГОЙ САЙН
- Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устгагдан цэвэршдэг.
- Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөх нь гайгүй болно.
- Чихний идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж өдөрт 2-3 удаа дусаахад хурдан намдана.
- Цагаан сармисыг зөөлөн гал дээр чанаж болгоод, шахаж гаргасан шүүсийг өвчтэй чихэндээ дусааж бөглөхөд зуурдын бөглөөг бүр мөсөн арилгах чадвартай.
- Хамар битүүрэн шархирч нус, ус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж гавар түрхвэл зүгээр болно.
- Хоолойн өвчинд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.
- Судас хатуурсан, цусны даралт ихэдсэн үед өдөр бүр 2-3 ширхэг сармис идэж байвал сайн бөгөөд судас өөхжин хатуурахаас сэргийлдэг талтай.
- Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад, цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур шаналгаа аажмаар арилна.
- Идээтэй шарханд сармис тавьж боовол түргэн илааршина. Мөн шарх, хатиг зэрэг идээтэй, идээ татах шинжтэй газарт гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ. Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.