ТУРМЕРИКИЙН ГАЙХАМШИГТ ШИД

Арабчуудын хорт хавдарт бага өртдөгийн цаад шалтгааныг хоол хүнсэндээ турмерик (куркума)-ийг тогтмол хэрэглэдэгтэй холбон тайлбарладаг байна. Турмерик хэмээх энэхүү биоидэвхжилт сайтай, халуун төрлийн амтлагч ногоог эрүүл мэндэд нэн тустайг эрдэмтэд олж тогтоожээ.

Турмерик нэрээр танигдсан ургамлын үндэслэг ишний нунтагт агуулагдах күркүмин нь эрүүл мэндийг хамгаалагч гайхамшигт полифенол нэгдэл юм. Учир нь биологийн өндөр идэвхит энэ нэгдэл нь антиоксидант, хорт хавдрын эсрэг, үрэвслийн эсрэг, сэтгэл гутралын эсрэг нөлөө үзүүлэхээс гадна өөх-тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй. Турмерикийн үндсэнд шар өнгийн пигмент бүхий күркүминоид агуулагдах учир өнгө нь шар байдаг. Күркүмин нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлдэг. Энэ үйлдлийг үзүүлэхдээ үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэлтэй харьцуулахад ходоод гэдэсний замын салст бүрхүүлийг гэмтээж улайлт, шархлаа үүсгэдэггүй. Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир гэдэсний цочролтой хавсарсан үений үрэвсэл, гуурсан хоолойн багтраа болон бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой. Турмерикт агуулагдах күркүмин нь байгалийн маш хүчтэй антиоксидант бөгөөд чөлөөт радикалуудыг саармагжуулахаас гадна үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Энэтхэг турмерик нь магни, цайр, кали, кальци, иод, марганци,төмөр, манган, зэс, кальци, фосфор, хром, кали, селен, цайр, уураг зэрэг эрдсээр баялаг бөгөөд A, C, E, B1, B2, B3, B6 зэрэг амин дэмүүдийг агуулсан байхаас гадна энэтхэг турмерик нь ниацин хэмээх арьсны гэмтсэн эсийг сэргээхэд туслах бодисыг агуулдаг ба давхар арьсыг ариутган үрэвслийг дардаг.

Турмерик дархлааг дэмжинэ

Энэ хүчирхэг ургамал нь эндотоксиноор баялаг учраас дархлааг сайжруулж, ханиад томуу тусахаас сэргийлдэг. Өвлийн хүйтэн улиралд утаанд зүдэрсэн уушгиа цэвэрлэн, хаврын их тоосжилт, ханиад томуу, харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд турмерикний хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Хоол боловсруулалтыг дэмжинэ

Турмерик нь ходоодонд маш тустай. Турмерик нь цөсний хүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр хоол боловсруулалтыг сайжруулахаас гадна хурдасгадаг. Өөх тос ихтэй хоол идэх дуртай хүмүүст нэн тохиромжтой, учир нь боловсруулахад хэцүү ханасан өөх тосыг задалж өгдөг. Цөс өтгөн хүмүүс өлөн дээрээ уухад цөс шингэлж хөөдөг. Өтгөн хатахаас сэргийлдэг.

Биен дахь холестеролын хэмжээг бууруулдаг

Холестеролын хэмжээг бага байлгах нь эрүүл биетэй байхад чухал үүрэгтэй гэдгийг хүн болгон мэддэг болсон бизээ. Энэтхэг турмерикний хэрэглээ нь холестеролын хэмжээг бууруулж зvрх болон судасны элдэв өвчлөлтөөс сэргийлдэг. 20-р зуунаас хойш түгээмэл өвчлөлтийн төрөл болоод байгаа зүрхний шигдээс болон цус харвалтаас идэвхтэй сэргийлдэг. Цусыг шингэлж, даралт буулгана.

Эдгэрэлтийг дэмжинэ

Элдэв шарх авсан үед энэтхэг турмерик хэрэглэх нь маш их тустай. Учир нь антисэптик хэмээх шарханд бохир орж бактер үүсэхээс сэргийлдэг бодисоор баялаг. Шархны эдгэрэлтийг дэмжихээс гадна өнгө үнэр нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг байна.

Үрэвслийг намдаана

Турмерикийн үрэвслийн эсрэг үзүүлдэг үйлчилгээ нь өндөр бөгөөд үе мөчний өвдөлтийг буурулдаг. Тиймээс Артриттай хүмүүсийн хувьд өдрийг аяга бүлээн түрмериктэй усаар эхлэх шиг зөв юм байхгүй.

Биеийн сахарыг боловсруулахад тусалдаг

Цусан дахь сахарын хэмжээ их үед өдрийг эхлүүлэх хэцvv. Турмерик нь сахарыг хурдан боловсруулж мэдрэлийн системийг тайвшруулдаг учраас хэт их сахарын хэрэглээний улмаас бий болсон сөрөг нөлөөнөөс биеийг хамгаалдаг. Чихрийн шижинтэй хүмүүст зөв хэрэглэвэл тохиромжтой.

Элгийг цэвэрлэдэг

Хэрвээ та урьд шөнө нь согтууруулах ундаа хэрэглэсэн бол, өглөө нь түрмериктэй ус ууснаар хороо гадагшлуулах, элгээ цэвэрлэх боломжтой. Таны шарталтын элэг болон тархинд бий болсон архиний хорыг арилгана. Цусан дах холестериныг бууруулж, цусыг цэвэрлэн, гемоглобины тоог өсгөнө. Вирус бактерийн эсрэг үйлчилгээтэй.

Арьсний өнгийг сэргээнэ

Зуу зуун жилийн турш зүүн өмнөд Азийн эмэгтэйчүүд гоо сайхандаа турмерикийг хэрэглэсээр ирсэн билээ. Үрэвслийн эсрэг үйлчилгээ нь хавдалтыг арилгаж арьсний өнгийг сэргээдэг. Үүнээс гадна арьс төлжилтийг дэмждэг ниацин хэмээх бодис энэтхэг турмерикийн найрлагад байдаг. Цинеол, тумерон, Р амин дэм нь залуужуулах болон хавдар үүсэхээс сэргийлдэг антиоксидантаар баялаг.

Тайвшруулна

Энэ ургамал нь сэтгэл санаанд эергээр нөлөөлж тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Стрессээс сэргийлэх хамгийн зөв арга бол Турмериктэй ундаа, сүү, кофе уух юм.

Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Турмерикийн дотор агуулагддаг гол бодис болох Күркүмин нь тархины үйл ажиллагааг хамгаалагч бодис гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Энэ ургамалын анагаах увидас нь эрдэмтдийг гайхшруулсаар байна. Америк, Япон,Хятад,Энэтхэг,Германы эмч, эрдэмтдийн судалж тогтоосноор турмерикийн дотор агуулагддаг антиоксидантууд мөн үрэвслийн эсрэг нөлөөтэй бодисууд сэтгэн бодох чадварыг идэвхтэй байлгаж мартамхай болох, зөнөглөх, паркинсоны болон альцхаймерийн өвчнөөс сэргийлдэг. Тархи толгой таллаж өвдөх зэрэгт өвчин намдаах тустай.

Арьс гоо сайханд хэрэглэхэд арьсны коллаген идэвхждэг байна. Шар өнгөтэй турмерикийн нунтаг нь арьсан дээрх толбо, сэвхийг цайруулахаас гадна нүхжилтийг багасгаж, арьсыг эрүүл булбарай болгоно. Хөгшрөлтийн эсрэг, үрчлээний эсрэг, үрэвсэл батганы эсрэг үйлчилгээтэй.

Шидэт нунтаг энэтхэг турмерик

Халсан турмерикийн биоидэвхжилт эрс нэмэгддэгийг судалгаагаар тогтоосон учир халуун ус, сүүн дээр турмерикийг хийж хэрэглэхийг санал болгодог байна. Өглөө бvр турмериктэй халуун бүлээн ус уух нь эрүүл мэндийн олон талын ач тустай!

Өглөө өлөн дээрээ 1 аяга халуундуу усанд 1 цайны халбага турмерик , оройд унтахаасаа 30 минутын өмнө 1 аяга халуун сүүнд 1 эсвэл хагас тал халбага турмерик хийж уух нь дархлаагаа сайжруулж, эрүүл мэндээ хамгаалахад тань нэн тустай юм.

Нэг хvний 1 едерт хэрэглэх хэрэглээ нь 1 цайны жижиг халбага+1 халбаганы тал буюу 2-3 гр байна гэж АНУ ын Мериландын анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд судалж тогтоожээ. Иймээс та уухдаа турмерикийн хэмжээг нь хэтрүүлж болохгvй!

ЗӨВХӨН ЦЭВЭР УРГАМЛААРАА, ШИНЭ УРГАЦЫН ЧАНАРТАЙ ЭНЭТХЭГ ТУРМЕРИК СОНГОЖ ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАН, ӨДӨР ТУТАМДАА ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ БА ХООЛ АМТЛАГЧ ТӨРЛИЙН ХАЛУУН НОГООНЫ ХОЛЬЦТОЙ КҮРКҮМА НЬ ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАНД УУЖ ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖГҮЙ ЮМ.

ТАНЫ АРЬС ҮРЭВСЭЛ, БАТГАШИЛТ, СЭВХ, ТУУРАЛТТАЙ БАЙГАА БОЛ ЕРДӨӨ 1 ЦАЙНЫ ХАЛБАГА ЦЭВЭР ЭНЭТХЭГ ТУРМЕРИК, 1 ЦАЙНЫ ХАЛБАГА ЗӨГИЙН БАЛТАЙ МАСК ТАВИН АСУУДЛАА ШИЙДЭЖ БОЛНО.

1 Цайны жижиг халбага “Шидэт нунтаг Энэтхэг турмерик”-ийг аяга халуундуу бүлээн усанд хийж дээр нь 1-2 чимх хар перц хийж уух нь олон талын ач тустай. Ингэж хэрэглэхэд турмерикийн биоидэвхжилт шууд 2000%-иар нэмэгдэж байжээ.

Күркүминийг шимэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга (2000 дахин) бол түүнийг чидун жимсний тос (күркүмин нь тосонд уусдаг нэгдэл) ба нунтаг хар чинжүүтэй (өөрийн хүссэн хэмжээгээр) хамт хэрэглэх юм. Хар чинжүүнд агуулагдах пиперин нь күркүминтэй нэгдсэнээр гэдэсний хана, элгэнд сульфатжих үйл явцыг хориглодог байна.