
Бид бүгд шүдний оог амны хөндийн арчилгаа, шүд цэвэрлэх зориулалтаар ашигладаг. Гэхдээ та оог бас өөр зориулалтаар ашиглаж болдог гэдгийг мэдээд ооны гайхалтай шинж чанаруудын талаар гайхах болно. Энд заах бүх аргуудын хувьд цагаан өнгөтэй шүдний оо хэрэглээрэй.
Арга №1
Батга эмчлэх. Нэг аяганд 1/2 цайны халбага шүдний оо авч, хагас халбага зуун настын шүүс нэмнэ. Сайн холино. Чих ухдаг хөвөнтэй саваа ашиглан энэ хольцыг батган дээр түрхээрэй. 3 минут байлгаад дараа нь арчина. Энэ эмчилгээг өдөрт 2-3 удаа хийнэ.

Арга №2
Хар батгыг арилгах. 1.2 хоолны халбага шүдний оо аваад 1/4 цайны халбага давс нэмнэ. Хэдэн дусал ус нэмээд зуурмаг хийнэ. Батгатай хэсгийг 5 минутын турш халуун уураар жигнэж, дараа нь энэ хольцыг гэмтсэн хэсэгт түрхэж, 2-3 минутын турш үрж, дараа нь хүйтэн усаар зайлна.

Арга №3
Уруул гуужуулагч. Уруулаа зөөлөн, ягаан өнгөтэй байлгахын тулд энэхүү эмчилгээг туршаад үзээрэй. Нэг аяганд 1/4 цайны халбага будааны гурил, 1/4 цайны халбага шүдний оо хийнэ.Уруулаа 3-4 минутын турш үрээд дараа нь арчина.Цэвэрлэсний дараа уруул өнгөлөгч түрхээрэй.
Арга №4
Хумс арчилгаа. Нэг аяганд 1.4 хоолны халбага шүдний оо хийнэ. 1/4 халбага нимбэгний шүүс нэмнэ. Сайн холино. Энэ зуурмагийг хумсандаа түрхээд 5 минут байлгана. 5 минутын дараа хумсаа шүдний сойзоор 2-3 минут хатааж, дараа нь энгийн усаар зайлна.
Арга №5
Нөсөө толбо арилгах: Нэг аяганд 1.4 хоолны халбага шүдний оо авна. 1/4 цайны халбага зуун настын шүүс, нэг чимх турмерик нунтаг нэмнэ. Сайн холино, энэ зуурмагийг орой унтахын өмнө нөсөө толбон дээрээ түрхэж хоноод маргааш өглөө нь бүлээн усаар угаана.
За амжилт сайхнуудаа!