10 насаар залуу харагдах нууц буюу будааны жор!

Энэхүү гайхамшигтай жорыг би долоо хоног өөр дээрээ туршиж үзээд үр дүн нь гайхалтай байсан тул та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Япон бүсгүйчүүдийн толигор залуухан арьстай байдгийн нууц нь та бидний хоол хүнсэндээ ашигладаг ердийн нэг будаа гэвэл та итгэх үү?

Цагаан будаа нь “линолийн хүчил” хэмээх бодисоор баялаг, эдгээр хүчил нь маш хүчтэй антиоксидант шинж чанартай бөгөөд тэдгээр нь үрчлээг багасгадаг коллаген үүсэхэд нөлөөлдөг чадвартай. Мөн таны арьсыг нарны туяанаас үүдэлтэй бүх сөрөг нөлөөллөөс хамгаална.

Мөн таны цусан дахь холестерины хэмжээг бууруулж, зүрхийг хамгаалах чадвартай “гамма оризанол” хэмээх бодисоор баялаг байдаг. Мөн будаа нь Е витаминаар баялаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэхүү япон жор нь таныг 10 насаар залуу харагдуулах болно.

Шаардлагатай найрлага: 3 халбага будаа, 1 халбага зөгийн бал, 1 халбага сүү.

Бэлтгэж хэрэглэх: Энэ жорыг бэлтгэх нь маш энгийн бөгөөд хялбар байдаг. Үүнийг бэлтгэхийн тулд эхлээд будаагаа 2 минут орчим буцалгах хэрэгтэй. Дараа нь хэрэглэхийн тулд будаа чанаж болгосон усыг шүүж, хадгалаарай. Шүүж авсан будаан дээрээ та нэг халбага халуун сүү, нэг халбага зөгийн бал нэмэх хэрэгтэй. Одоо бүх найрлагыг сайтар холино. Таны хийх дараагийн зүйл бол энэ маскыг цэвэр арьсан дээрээ түрхэх явдал юм. Тэгээд маскаа хатах хүртэл үлдээх хэрэгтэй. Дараа нь будаа болгосон усаар нүүрээ угааж цэвэрлэнэ. Ингээд л болоо амархан байгаа биз?

Цагаан будааны ус ба түүний шинж чанарууд:
Будаатай ус танд маш их тустай. Энэхүү ус нь таны цусны эргэлтийг сайжруулж, антиоксидант болж, арьсыг чийгшүүлж, үрчлээг арилгахад тусална. Үүнээс гадна будааны ус нь арьсны аливаа үрэвслийг багасгахад тусалж, арьсыг эрүүл, чийглэг байлгах болно.

Илүү их үр дүнд хүрэхийн тулд та энэ эмчилгээг долоо хоногт ядаж нэг удаа давтах хэрэгтэй. Надад итгээрэй, тэдний олонх нь энэ гайхалтай жорыг туршиж үзсэн бөгөөд энэ нь маш үр дүнтэй болохыг баталсан. Тийм учраас бид үүнийг туршиж үзэхийг зөвлөж байна. Надад итгээрэй, та харамсахгүй.