
Дотор махны талаар баруунд ямар чиг хандлага ухуулга явуулж байна вэ?
Үхэр, хонины бөөр. С е л е н б о д и с о о р баян. С е л е н нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Ц у с н ы улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрх бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.
Зүрх. Үхрийн зүрх нь Магни болон Т а у р и н б о д и с н ы с к л а д гэнэ шүү базарваань. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь ц у с н ы даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт д и е т о л о г ч и д зөвлөөд байна.
Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжрахаар…. за за чи өөрөө гадарлаж байгаа байлгүй дээ. Хэрвээ найз охиноо эсвэл эхнэрээ happy байлгая гэж бодож байвал годон идээд байж дээ. Эсвэл эхнэрүүд нөхрүүдээ үүгээр түлхүү хооллох хэрэгтэй юм байна.
Үхрийн элэг. Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “г л у т а т и о н ы к о н ь ю г а ц и” (ёой, алдаагүй бичсэн шүү) гэх элэгнээс т о к с и н ы г хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэхийг надаар заалгахгүй байх гэж бодож байна.
Хэл. Магадгүй чиний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн м и к р о б үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир чиний дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.