
Энэ бол зүгээр нэг ус биш, жинхэнэ энергийн эх үүсвэр юм. Ус бол дэлхий дээрх хамгийн чухал нэгдэл бөгөөд үүнгүйгээр амьдрал байхгүй байх байсан бөгөөд эрүүл байхын тулд биенд ус байх нь чухал юм. Гэхдээ олон хүмүүс хангалттай ус уудаггүй. Энэ нь зарим шинж тэмдгүүдэд хүргэдэг. Жишээ нь: анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, амнаас эвгүй үнэр үнэртэх, арьс, үс хумс хуурайших гэх мэт.

Ус уух нь бие махбодийг хэвийн хэмжээнд байлгахаас гадна бүр илүү ноцтой шалтгаанууд би хэлж чадна. Ус зүгээр уухдаа биш харин өлөн элгэн дээрээ бүлээн ус уух нь гол зүйл юм! Хүйтэн уснаас илүү халуун ус хэрэглэхийн давуу талуудыг энд дурдъя.
Өдрийн эхний хагаст бодисын солилцоог сайжруулна. Хэрэв та өглөө өлөн элгэн дээрээ бүлээн ус уувал таны бодисын солилцоо нэмэлт эрчим хүч авдаг. Энэ нь калори хэрэглэхгүйгээр таны бодисын солилцоог идэвхжүүлдэг. Мөн усанд нэг зүсэм нимбэг нэмж болно.
Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ. Халуун ус нь таны хоолны дэглэм дэх ө ө х т о с ы г задлахад тусалдаг. Энэ нь ө ө х т о с ы г илүү хялбар шингээхэд тусалдаг. Хэрэв та бүлээн ус тогтмол уувал ходоод гэдэсний замд удаан хугацаагаар нөлөөлдөг.
Байгалийн гаралтай хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Бүлээн ус нь таны биеийг байгалийн аргаар хоргүйжүүлэхэд тустай. Бодисын солилцоо, цусны эргэлт, биеийн температур нэгэн хэвийн хэмжээгээр ажилладаг тул бие нь хөлс, ялгадасаар өөрийгөө цэвэрлэж чаддаг. Ийм байдлаар маш их хог хаягдлыг зайлуулж, биеийг хортой хольцоос чөлөөлдөг. Нимбэг хийвэл сайхан амт нэмж, витамин С-ээр хангана.
Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана. Халуун ус нь цусны эргэлтийг хүчтэй байлгадаг. Энэ нь булчинг цусаар хангаж, амрах боломжийг олгодог бөгөөд ингэснээр өвдөлтийг намдаана.
Ерөнхий эрүүл мэнд. Бүлээн усанд нян бага байдаг тул таны биеийн хамгаалалтыг бэхжүүлдэг. Халуун ус нь зүрх судасны тогтолцооны эрүүл мэндэд хувь нэмэр оруулдаг. За ингээд сайхан бүсгүйчүүд минь өглөө бүр бүлээн ус ууж гайхамшигийг хамтдаа бүтээцгээе тэгэх үү?
