Танд коллагенаар баялаг хөгшрөлтийн эсрэг хоолны дэглэм санал болгож байна. Заавал уншаарай!

Хоолонд агуулагдах коллаген.

Танд хэрэгтэй зүйл бол ихэвчлэн шүлтлэг хоол идэх явдал юм. Хамгийн гол нь “шүлтлэг” болон “хүчиллэг” бүтээгдэхүүнийг ялгаж сурах явдал бөгөөд энэ нь эхлээд харахад тийм ч хялбар биш байж магад. Жишээлбэл, нимбэг нь хүчиллэг боловч шүлтлэг орчин үүсгэдэг.

Танд хэрэгтэй бүтээгдэхүүнд бүх ногоо, ялангуяа ногоон, жимс, жимсгэнэ (тоор, банана, нэрс, интоор), самар орно. Таны өдөр тутмын хоолны дэглэмийн дийлэнх хувийг буюу ойролцоогоор 70%-д нь иймэрхүү төрлийн шүлтлэг хүнс эзлэх ёстой юм. Үлдсэн 30% (хүчиллэг орчин) хувьд тахиа, үхрийн мах, загасны сортууд байвал зүгээр. Гэхдээ ямар ч тохиолдолд хоолны дэглэмээ зөвхөн шүлтлэг тэжээл рүү шилжүүлж болохгүй – энэ нь таны биед хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Коллагенаар баялаг хоол хүнсэнд:

хулууны үр, хөц будаа, овъёос, тахианы махны хальс, гахайн царцаамаг, улаан буудайн үр, шар буурцагны бүтээгдэхүүн, өндөг зэрэг орно.

Таны 1 өдрийн хоолны дэглэм нэг иймэрхүү байвал таны биед маш тустай эрүүл хооллолт байх болно.

  1. Өглөөний цай. Уурын омлет буюу уураар жигнэж болгосон омлет, жимс.
  2. Үдийн хоол. Цуккини хулуу ба хаштай ногооны шөл.
  3. Оройн хоол. Хүнсний ногоотой шарсан загас.

Зууш болгон та дээр дурдсан коллагены нийлэгжилтийг сайжруулдаг хүнсийг идэж болно. Ийм хоол арьсны нөхцөл байдлыг сайжруулахаас гадна өөр хэд хэдэн тааламжтай урамшуулал танд бэлэглэнэ: анхаарал төвлөрч, нойр хэвийн болж, үс нь гялалздаг. Алдарт Жизель Бюндхен хэдэн жилийн турш энэ хоолны дэглэмийг баримталж ирсэн бөгөөд түүний үр дүн илт харагдаж байна.

Танд мөнхийн гоо үзэсгэлэн, залуу нас, эрүүл энхийг хүсэн ерөөе! Найзуудтайгаа хоолны дэглэмээ хуваалцаарай
Залуу, үзэсгэлэнтэй байгаарай!