Хоёрхон түгээмэл орцтой маскаар нүүрнийхээ бүх үрчлээг арилгаж болно!

Бэлтгэхэд маш хялбар, гэхдээ маш үр дүнтэй гоо сайхны маск хэрэглэхийг санал болгож байна. Уг маскыг Япон бүсгүйчүүд хэрэглэж ирсэн бөгөөд тэндхийн эмэгтэйчүүд шаазан шиг толигор, гэрэлтсэн арьсаараа алдартай. Японы гоо сайхны маск нь арьсанд тэжээл өгч, арьсны өнгийг жигд болгож, хөгшрөлтийн толбыг илт багасгадаг. Маскийн найрлагад зөгийн бал, цардуул, далайн давс орно.

Энэхүү амархан гоо сайхны маскийг бэлтгэхийн тулд:

  1. жижиг аяга авч, 1 халбага зөгийн бал (ш и н г э н  зөгийн бал илүү зохимжтой), 1 халбага цардуул холино.
  2. хольцыг удаан хугацаанд сайтар зуурах ёстой;
  3. жижиглэж  н у н т а г л а с а н  далайн давс 1 халбага нэмээд (үүнийг энгийн иоджуулсан давсаар сольж болно), зуурна.

Арьс хэт мэдрэмтгий эсвэл хэт хуурай бол уг маскан дээрээ 1 цайны халбага сүү нэмж болно. Маскийг халбагаар (нүд, уруулын талбайгаас  з а й л с х и й ж) арьсанд шууд түрхэж, бүх бэлтгэсэн зөгийн бал цардуулын хольц дуусах хүртэл хэд хэдэн давхаргаар түрхэнэ.

Маскийг нүүрэндээ 25 минут байлгаад дараа нь угаана. Хэрэв та  т а а г ү й   м э д р э м ж  төрж, т ү л э г д э х , х ү ч т э й   х о р с о х  гэх мэт мэдрэмж төрж байвал маскыг нэн даруй усаар угаах нь дээр. Маск нь зөгийн бал агуулсан тул  х а р ш л ы н   у р в а л  илэрч болно. Энэ тохиолдолд маск дээр хуайсны зөгийн бал нэмэх юм бол энэ нь хамгийн  х а р ш и л  багатай гэж тооцогддог.

Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд энэхүү гоо сайхны маскыг өдөр бүр, 20 хоногийн турш хийхийг зөвлөж байна. Энэ хугацаанд 10 маск хийх хэрэгтэй болно. Зөгийн бал, цардуул, давстай япон маск нь нүүрний арьсыг чангалж, эрүүл, гэрэлтсэн, толигор болгоно.

Та энэхүү үр дүнтэй маскыг хэрэглэж үзээд таалагдах юм бол найзуудтайгаа хуваалцаарай. Эрүүл гоо үзэсгэлэнтэй байгаарай. Амжилт хүсье.