Фитнес, йог зэрэг галбиржуулан тураах газрууд ажиллахгүй үед гэрийн нөхцөлд жингээ хасах арга

Энэ аюулт өвчнөөс болж, фитнес, йог гээд л биднийг жингээ барих, турахад тусалдаг байсан гол газрууд хаалгаа барьчихаад, бидэнд таргалахаас өөр сонголт үлдээсэнгүй. Гэхдээ ийм бодол толгойдоо тээж, сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь та гэртээ сууж байхдаа ч, гэдсээ цэвэрлэж турах бүрэн боломжтой юм.

Турах үйл явцын 10 хувь нь дасгал хөдөлгөөн, 90 хувь нь хооллолтоос хамаардаг. Тиймээс хооллолтондоо сайтар анхаарч, гэрээ өдөр бүр угааж цэвэрлэж, хөдөлгөөнтэй байхад л та турж чадна гэсэн үг. Харин таны турах хооллолтын дэглэмд туслах нэгэн ундааг танилцуулж байна.

Энэхүү ундааны гол орц нь яншуй юм. Та атга яншуй авч, блендэрт хийгээд, дээр нь нэг ширхэг нимбэгний шүүсийг шахаарай. Үүн дээрээ 500 мл бүлээн буцалсан ус хийж эргүүлнэ. Ингээд бэлэн болсон шүүсээ аяганд хийж уугаарай.

Төрөл бүрийн витаминаар баялаг яншуй болон бие цэвэрлэх үүрэг гүйцэтгэх нимбэгний нийлбэр болсон шүүс нь таны гэдсийг цэвэрлэж, бохирдлыг гадагшлуулах болно. Та үүнийг өглөө өлөн элгэн дээрээ уухад хангалттай бөгөөд 5 өдрийн турш завсаргүй ууна. Үүний дараа 10 хоногийн завсарлага авч, ахин 5 хоног уугаарай. Энэ хооронд та багагүй жин хасч, дотоод эрхтнүүдээ ч цэвэрлэж чадсан байх болно.