Хумсан дээрх цагаан толбо юу өгүүлнэ вэ?

Хумсан дээрх цагаан толбо нь хумс болон угны завсар агаар орсноос болж үүсдэг. Ихэвчлэн дараах хүчин зүйлээс хамаарна:

  • Хумсны уг гэмтэх
  • Бөөрний дутагдал
  • Мөөгөнцөр
  • Удамшил
  • Амин дэмийн дутагдал, стресс
  • Цинк болон уургийн дутагдал

Шинж тэмдэг:

  • Хумсан дээрх жижиг толбууд: жижиг цагаан зураас, хумсны өнгө өөрчлөгдөж эцэстээ бүр цагаан болох
  • Хумс өнгөгүй болох, хэврэгших, хэлбэрээ алдах
  • Зарим тохиолдолд дүлийрэх, гингивит болон гиперкератоз тусна.

Эмчилгээ:

  • Уураг, амин дэм, их хэмжээний цинк агуулсан хоол хүнс хэрэглэх: үхрийн мах, далайн гаралтай загас, самар, вандуй, шош, өндөг, сүү, бууцай – энэ бүгд цинкийн эх сурвалж.

Төрөл:

  1. Leukonychia totalis
  • Бүх хумс цайрах
  • Уургийн дутагдал эсвэл генетикийн өөрчлөлтөөс байж болно.
  1. Leukonychia partialis
  • Хумсны зарим хэсэг цайрах
  1. Leukonychia striata
  • Цайрах эсвэл өнгөгүй болно
  • Цирроз, химийн эмчилгээ эсвэл хумсны гэмтлээс үүдэлтэй
  1. Leukonychia punctata
  • Жижиг цагаан толбууд үүсэх нь маш түгээмэл тохиолдол
  • Шалтгаан – хумсны уг гэмтэх