Хонины сархинаг гэж та мэддэг л бол үүнийг уншаад үзээрэй! Нойр булчирхайнд сайн!

Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүр мөсөн эмчилж болдог ардын эчилгээний талаар та сонсож байсан уу? Хонины сархинаг гэж мэддэг л бол та  энэхүү нийтлэлийг уншаад үзээрэй. Та дараах аргаар хонины салбант сархинагаар эмчлэх эм бэлдтгээрэй.

Бэлдэх ажиллагаа: Сэвсийг нь жирийн аргаар угааж цэвэрлэнэ. /Ингэхдээ зумлаж болохгүй/ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ гурав хуваасны нэг хэсэг сархинагаа аваад 250 гр усанд хийж усаа 200 гр болтол нь буцалгаж болгоно. Дээр нь 70/30 хувийн киви, лимоны уусмал амтыг нь засах хэмжээгээр хийж болно.

Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь ууж идээд унтана. Энэ аргаар долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.

Эмчилгээний дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж, даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.

Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрнийгээ та айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ. Та энэхүү үр дүнтэй аргыг туршиж үзээд үр дүн нь таалагдах юм бол өөр бусад хүмүүст хүртэл нь цааш нь түгээгээрэй. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт.