
Таны нуруу өвдлөө гээд заавал эмийн сангаас төрөл бүрийн өвчин намдаах эм худалдан авах шаардлагагүй. Та үүнийг байгалийн аргаар эмчилж, өвдөлтийг нь намдаах бүрэн боломжтой. Танд ердөө л ердийн давс болон оливын тос байхад хангалттай бөгөөд энэ арга нь ямар ч эмээс илүү үр дүнг үзүүлнэ. Мөн ямар ч химийн найрлагагүй учир таны биед элдэв янзын сөрөг нөлөө үзүүлэх вий санаа зовох хэрэггүй юм.
Хэрэг болох зүйлс:
- Давс – 10 халбага
- Оливын тос – 20 халбага
Бэлтгэх болон хэрэглэх арга:
Дээрх орцуудаа нэгтэж, шилэн саванд хийгээрэй. Үүнийгээ харанхуй, сэрүүн нөхцөлд 4-5 хоног хадгална. Давс нь заавал ууссан байх ёстойг анхаараарай. Ингээд энэхүү бэлдмэлээ хэрэглэхдээ нуруу тань өвдөж буй хэсэгт багахан түрхэж, тойрог хөдөлгөөнөөр иллэг хийх хэрэгтэй. Эхний удаад ойролцоогоор 2-3 минут иллэг хийхэд хангалттай. Дараа дараагийн удаа хугацаагаа нэг нэг минутаар уртасгаж болох бөгөөд сүүлдээ 20 минут нуруундаа иллэг хийж, халуун гарын алгаараа дараарай. Энэ мэтчилэн хэд хэдэн удаа иллэг хийхэд л нурууны өвдөлт алга болж, та ямар ч асуудалгүй гүйж харайж, юуг ч өргөж, хаашаа ч авирч, тонгойх бүрэн боломжтой болно. Үүнээс гадна энэхүү аргаар та үе мөчний өвчнөө эмчилж болох юм. Тиймээс зөвхөн нуруу гэлтгүй хөл гар тань өвдвөл энэ бэлдмэлийг бэлтгэж, иллэг хийж байгаарай. Танд эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
