Элэгний өөхлөлтийг эмчлэх эртний арга! Та уншаад үзээрэй!

Элэг өөхлөх нь бидэнд эчнээ танил болсон олон олон өвчнүүдээс хол, хөндий, танд энэ өвчин тулгарахгүй мэт санагдаж байна уу? Гэвч энэ нь үнэндээ хамгийн түгээмэл төдийгүй аюултай өвчнүүдийн тоонд багтдаг юм. Хэт их идэх эсвэл хэт хоолоо сойж, хэрэгтэй хүчлүүдээ биедээ хуримтлуулаагүйгээс болж, элэгний үйл ажиллагаанд доголдол гарч, цаашлаад өөхлөхөд хүрдэг. Бид үүнийг анзаарахгүй, тоохгүй явсаар элэг өөхлөлтийн үрэвсэл болгож хүндрүүлдэг. Их хоол эсвэл өөх тостой хурц хоол идсэний дараа цөс өвддөгтэй адил баруун далаар өвддөг байна. Тэгвэл энэ төвөгтэй өвчнийг эмийн, мэсийн аргаар бус ардын аргаар эмчилж болох аж. Та бүхэндээ элэгний өөхлөлтийг эмчлэх эртний аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ жоронд орох орц:

  1. Үзэм – тал аяга
  2. Нимбэгний шүүс – 1 аяга
  3. Цэвэр жимсний шүүс – 1 аяга
  4. Ус – 2 аяга

Бэлтгэх арга: Усаа саванд хийж, гал дээр тавиарай. Усаа буцлаад ирмэгц үлдсэн орцуудаа нэмж хутгаад, ахин буцалгана. Одоо галаа унтрааж, бэлдмэлээ 45-60 минут байлгаж хөргөх хэрэгтэй.

Хэрэглэх арга: Бэлтгэсэн жүүснээсээ өдөрт 2 удаа, 200 мл хэмжээтэйгээр ууж байгаарай. 7-10 хоногийн турш өдөр бүр уусны дараа 2 долоо хоног завсарлаад, буцаад ууж эхэлнэ. Энэхүү шүүс нь таны биед шаардлагатай амин дэмүүд, хүчлүүд зэрэг чухал хэрэгцээтэй эрдэс бодис амин дэмийг өгч, элэгний үйл ажиллагааг хэвийн, эрүүл байхад туслах юм. Хүний элэг эрүүл байхад бүх дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, таны эрүүл байх бүх нөхцлийг хангана. Тиймээс элгээ хайрлаж, идэж ууж байгаа зүйлсдээ үргэлж анхаарч байхыг танд зөвлөе. Танд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт хүсье.