Харласан өвдөг, тохойг гэрийн нөхцөлд цайруулах 10 арга!

Үхэжсэн арьс хуримтлагдах, үрэгдэх, наранд түлэгдэх, дааврын тэнцвэр алдагдах зэрэг шалтгааны улмаас өвдөг, тохой харладаг байна. Биеийн эдгээр хэсгүүдэд тосны булчирхай байдаггүй учир хуурайшиж харлах нь амархан, иймээс өвдөг тохойн хэсгээ хуурайшихаас хамгаалж тослон, тэжээл өгч байх нь зүйтэй. Ингээд өвдөг тохойн хэсгээ харлахаас хамгаалж тэжээл өгөх, цайруулах хамгийн үр дүнтэй 10 арчилгааны арга техникийг танилцуулж байна.

Өргөст хэмх: Цайруулах шинж чанарынхаа хувьд хамгийн үр дүнтэй хүнсний ногооны нэгд яах аргагүй өргөст хэмх ордог. Өргөст хэмх нь арьсны үхэжсэн хэсгүүдийг гуужуулахыг зэрэгцээ арьсанд тань тэжээл өгнө. Өргөст хэмхэнд агуулдаг А, С аминдэмүүд нь арьсыг өнгөлөг, толигор болгож цайруулах үйлдэл үзүүлдэг. Өргөст хэмхээрээ өвдөг, тохойгоо 15 минутын турш зөөлөн үрж өгнө. Дараа нь үүнийгээ 5 минутын турш тавьж байгаад хүйтэн усаар булхаж угаана. Мөн, Лемоны болон өргөст хэмхийн шүүснээс ижил хэмжээгээр хольж найруулаад өвдөг, тохой, гартаа түрхээд 20 минутын дараа усаар зайлж угаана. Үүнийг өдөр бүр хийж байвал сайн.

Лемон ба хүнсний сода: Лемонд арьсыг маш сайн гэрэлтүүлж, цайруулах найрлага байдаг. Лемон жимсэнд арьсны өнгийг сэргээж, нөхөн сэргэлтийг сайжруулдаг антиоксидантууд болон С витамин ихээр агуулагддаг. Харин хүнсний сода нь арьсны харласан хэсгийг цайруулах, зөөллөх, цэвэрлэх үйлдэл үзүүлдэг. Лемоноо хоёр хэсэг болгон таллаж хуваана. Лемон дээрээ 1 халбага хүнсний сода цацаж өгнө. Үүгээрээ өвдөг, тохойгоо 1 минут үрнэ. Үүнийгээ өвдөг, тохойн дээрээ 15 минут байлгаж байгаад бүлээн усаар угаана. Хүссэн үр дүндээ хүртлээ 2 өдөрт нэг удаа энэ арчилгааг хийх хэрэгтэй.

Зуун наст ба сүү: Алое буюу зуун настад арьсыг чийгшүүлэх бодис агуулагддаг. Мөн бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлчлэл ч үзүүлдэг байна. Зуун наст болон сүүний холимог нь арьсыг байгалийн аргаар цайруулдаг хамгийн энгийн, үр дүнтэй арга юм. Зуун настын гель болон сүүгээ ижил хэмжээгээр хийж зуурмагаа бэлдээд арьсан дээрээ жигд тарааж өгнө. Үүнийгээ бүх л шөнийн турш байлгаж байгаад маргааш өглөө нь угаана. Аль эсвэл, зуун настын навчнаас шингэн хэсгийг нь аваад өвдөг тохойн дээрээ 20 минут тавьж байгаад бүлээн усаар угааж болно.

Төмс: Төмс нь арьсны өнгийг сэргээж цайруулах үйлчилгээтэй catecholase хэмээх ферментүүдээр баялаг. Төмсийг өдөр тутам хэрэглэвэл арьс тань зөөлөрч харласан хэсгүүд цайрдаг.Төмсийг чанаж, шүүсийг нь шахаад арьсан дээрээ тавьж хэрэглэнэ. 15 минут арьсан дээрээ тавиад угаана. Үний дараа чийгшүүлэгчээр чийгшүүлж өгнө. Мөн түүнчлэн, төмсийг нарийн хэрчиж өвдөг тохойгоо 10-15 минут үрээд угаана.

Турмерик: Өвдөг, тохойн үхэжсэн арьсыг гуужуулах хамгийн сайн натурал арчилгаанд турмерикийг хэрэглэдэг. Турмерикд агуулагддаг куркумин нь меланины ялгаралтыг зохицуулж, цайруулах үйлчилгээ үзүүлдэг. Нэг халбага сүүн дээр нунтаг турмерик хийж хольно. Үүнийгээ өвдөг, тохойндоо түрхэнэ. Хэдэн минут массажлаад өөрөөр нь хатаана. Бүлээн усаар зайлж угаана. Илүү сайн үр дүнтэй болгохын тулд энэ найрлага дээрээ жаахан зөгийн бал хийж болно.

Кокосын тос: Нэн чухал тосны хүчлүүд болон Е аминдэм агуулсан кокосын тосоор харлаж, гэмтсэн арьсыг эмчлэх боломжтой. Шүршүүрт эсвэл усанд орсныхоо дараа харласан хэсэгтээ кокосын тосоо түрхэнэ. Тосоо арьсандаа шингэтэл 2-3 минут хэртэй зөөлөн массажилж өгнө. Мөн түүнчлэн, 1 халбага кокосын тосон дээрээ 1/2 халбага шинэхэн лемоны шүүс нэмээд өвдөг тохойн дээрээ түрхэж хэдэн минутын турш зөөлөн массажилна.

Зөгийн бал: Зөгийн бал бол натурал чийгшүүлэгч юм. Зөгийн балыг лемонтой хольж хэрэглээд үзээрэй, таны арьс гайхалтай сайхан болно. 2 цайны халбага зөгийн балыг тал лемоны шүүс, 1 халбага хүнсний содатай холино. Үүнийгээ харласан хэсэг дээрээ түрхэнэ. 20-30 минут байлгаж байгаад угаана. Зөгийн бал нь сүү болон зуун насттай маш сайн зохицдог. 1 цайны халбага зөгийн балыг 1 халбага сүү болон 1 халбага зуун насттай хольж зуурмаг бэлдээд, харласан хэсэгтээ 15 минут байлгаад бүлээн усаар угаана.

Сахар ба оливын тос: Оливийн тосыг сахартай хольж гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагч нь арьсны үхэжсэн хэсгүүдийг цэвэрлэж, арьсыг чийгшүүлж, тэжээл өгдөг. Сахар, оливийн тос хоёрыг ижил тэнцүү хэмжээгээр хийж зуурмаг бэлдэнэ. Зуурмагаа өвдөг, тохойн дээрээ түрхээд 5 минутын турш тойрон маягаар массажилж өгнө.
Үүнийг нэг долоо хоногийн турш өдөр болгон хийнэ. Энэ гуужуулагчаар нүүрээ ч бас гуужуулж болно. Үүгээр нүүрээ цэвэрлэж байхдаа хэт чанга үрж болохгүй, арьсыг тань гэмтээж болзошгүй.

Овьёостой гуужуулагч: Эрүүл мэндэд маш их ашиг тустай гэгддэг овьёос нь өө сэвгүй арьстай болоход ч нэн тустай. Өөгүй толигор арьстай болох жоронд лемоны шүүс, овьёос, давс байхад л хангалттай. Тал лемоны шүүс, тал халбага овьёос, чимх давсыг хольж хутгаад гуужуулагч бэлэн. Гуужуулагчаа өвдөг, тохойндоо түрхээд 10-15 минутын турш тойрог маягаар массажилна. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Хүссэн үр дүндээ хүртлээ долоо хоногт 3-4 удаа энэ арчилгааг хийнэ. Мөн түүнчлэн, 2 халбага овьёосыг 2 халбага сүүтэй холиод 10 минутын турш харласан хэсэгтээ түрхэж массажлаад усаар зайлна. Үүний үр дүнд арьс тань зөөлөн, гөлгөр, эрүүл болон гялалзаж байгаа нь танд мэдрэгдэнэ.

Цагаан цуу ба йогурт/тараг: Цагаан цуун дахь цууны хүчлийн давс болон тараган дахь сүүн хүчлийн давсны баялаг найрлага нь өвдөг, тохойн харласан хэсгийг цайруулж, зөөллөн, гялалзсан арьстай болгоно. 1 халбага тарагийг 1 халбага алимны цуутай холино. Үүнийгээ арьсан дээрээ түрхэнэ. 15 минут байлгаад бүлээн усаар угаана. Энэ арчилгааг долоо хоногт 3-4 удаа хийнэ. Өөр бас нэг арьс цайруулах хялбар арга гэвэл, алимны цуугаа жаахан устай холиод бэлдмэл хийнэ, үүнийгээ хөвөн бөмбөлөгт шингээгээд 15 минутын турш өвдөг тохойндоо түрхэж байлгаад угаана.