
Бөөр нь хүний биеийн хамгийн чухал эрхтэнүүдийн нэг юм. Энэ нь хорт бодисыг цуснаас шүүж, бие махбодийг хоргүйжүүлэх үүрэгтэй. Тиймээс бөөрийг аюулгүй байлгах нь маш чухал юм. Үгүй бол ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Харин бөөрөө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй байна уу? Хамгийн гол нь бөөрөө цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих нь чухал. Өнөөдөр та бүхэндээ бөөрөө хэрхэн гэрийн аргаар цэвэрлэх тухай мэдээллийг хүргэж байна.

Орц:
- Сонгино – 2 ширхэг
- Нимбэг – 2 ширхэг
- Яншуй – 3 багц
- Ус – 2 литр

Бэлтгэх арга:
Усаа тогоондоо хийж буцалгаарай. Сонгиноо хальсалж, жижиглэж хэрчээрэй. Үүнийгээ усандаа хийж, дээр нь яншуй болон нимбэгний шүүсээ нэмж, 2 цаг зөөлөн гал дээр байлгаарай.
Дараа нь шүүсийг нь ялгаж авна. Үүнийгээ 6 тэнцүү хэсэгт хуваах бөгөөд долоо хоногт 2 хэсгийг нь уугаарай. Дараа долоо хоногт ахин 2 хэсэг, 3 дахь долоо хоногт сүүлийн хэсгийг гэж ууна.

Та энэхүү дэглэмийг барьж байхдаа давсны хэрэглээгээ бууруулаарай. Мөн чихрийн хэрэглээ, амттангаа багасгах хэрэгтэй. Аль болох жимс ногоо түлхүү хэрэглэж, эрүүл хооллолтыг баримтлаарай. Мөн загас, мөөг зэргийг идэж байхыг зөвлөе.
Анхааруулга: Ходоодны шархлаатай хүмүүс үүнийг хэрэглэхэд аюултай. Мөн нь даралт нь тогтворгүй хүмүүс үүнийг ууж хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь энэхүү шүүс нь даралтыг буулгах эрсдэлтэй.