
Амттай хоол их идсэний дараа яах гэж идэв ээ, одоо таргална байх даа гээд л манай охид бүсгүйчүүд сэтгэл санаагаар унадаг уу? Тэгвэл одооноос тэгж шаналах хэрэггүй. Учир нь бид та бүхэндээ хормын дотор гэдэс цэвэрлэж, eeх шатaaх тусгай жорыг танилцуулж байна. Орой бүр унтахаасаа 2 цагийн өмнө үүнийг ууснаар, өглөө гэхэд та гэдсээ цэвэрлэж, хөнгөн байх болно.

Орц:
- Ус – 2 литр
- Овъёос – 1 халбага
- Хар чавга – нэг атга
- Үрсэн хүрэн манжин – нэг атга

Бэлтгэх арга:
- Бүх орцоо буцалж буй усандаа хийнэ.
- 15 минут зөөлөн гал дээр буцалгаарай.
- Үүнийгээ шүүж, зөвхөн шүүсийг нь ууна.

Та долоо хоногт нэг удаа, орой орондоо орохоос 2 цагийн өмнө 2 аяга шүүс ууж байгаарай. Харин шүүж авсан өтгөн хэсгийг нь өглөөдөө өглөөний цайны оронд идэж болох юм. 4 долоо хоногийн турш ингэж ууснаар курс эмчилгээ болж, та өтгөн хаталтаас айх аюулгүй болохын зэрэгцээ хоол боловсруулах систем сайжирч, таргалахгүй.