
Үе мөч, яс болоод ирэхээр л хүмүүс заавал эм тариа хэрэглэж байж л эдгэрч чадна гэж боддог. Мэдээж эмчийн зааврын дагуу эм тариа хэрэглэх нь зөв ч гэлээ, сүүлдээ өнөөх эмэндээ өвчин нь дасал болж, өвдөлт ч намдахаа больдог талтай. Тиймээс аль болох эм тарианаас татгалзаж байхад гэмгүй. Өнөөдөр та бүхэндээ үе мөчний өвчин болоод ясыг бэхжүүлэх нэгэн амттай ундааг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Орц:
- Хулууны үр – 2 халбага
- Гүнжилийн үр – 2 халбага
- Желатин – 2 халбага
- Маалингын үр – 2 халбага
- Үзэм – 3 халбага
- Зөгийн бал – 1 аяга

Бэлтгэх арга:
- Хулууны үр, гүнжидийн үр, маалингын үр, желатин, үзэм зэргээ хамтад нь блендэрт хийнэ. Дээр нь зөгийн балаа нэмээрэй.
- Блендэрээ асааж, хамгийн дээд хурдаар нь 2-3 минут эргүүлж, гүйцэт зуурмаг болгоорой. Ямар нэгэн гүйцэт бутраагүй үр байх ёсгүйг анхаараарай.
- Үүний дараа ундаагаа цэвэрлэсэн шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална.

Хэрэглэх арга:
- Бэлтгэсэн ундаагаа өглөөдөө өлөн элгэн дээрээ ууна.
- Хэрэв хүсвэл өдөр болон орой ахин ууж болно.
- Нэгэнт ууж эхэлсэн бол 7-10 хоног тасралтгүй уух хэрэгтэй.
- Үүнийгээ хөргөгчинд 2 сар орчим хадгалж болно.

Анхаарах зүйлс:
- Хийжүүлсэн ундаа, чихэртэй ундаа, түргэн хоолноос татгалз
- Жимс болон хүнсний ногоо түлхүү хэрэглэ
- Дасгал хөдөлгөөн сайн хий
- Ус сайн уу