
Маш олон хүн чихрийн шижинээс болж зовж шаналж явна. Эдгээр хүмүүсийн ихэнх нь илүүдэл жин, таргалалтаас үүдэж, чихрийн шижинтэй болдог байна. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, илүүдэл жин зэрэг нь чихрийн шижинтэй болох үндсэн нөхцлүүд аж. Нэгэн судлаач чихрийн шижинг заавал эм тариагаар бус байгалийн эрүүл аргаар эмчилж болох аргыг хайж судалсны эцэст нэгэн амттай смүүти жорыг гаргасан байна.

Тэрээр цусан дахь сахарын хэмжээг бууруулах төрөл бүрийн жимсийг судалж үзэн, тэдний нэгдлийг туршиж үзэж багагүй хугацааг өнгөрүүлсэн бөгөөд эцэст нь хамгийн сайн нөлөө үзүүлж чадах смүүти хийж чадсан байна. Энэ нь маш олон хүнд туслаж, чихрийн шижингээс болж зовж шаналж явсан хүмүүсийг эмчилсэн аж. Түүний жороо смүүти бэлтгэж, 25 өдрийн турш уусан хүн цусан дахь сахарын хэмжээгээ тогтворжуулж, багасгаж чадсан төдийгүй 11 кг жин хассан байна.Гад Ингээд хамтдаа түүний алдартай жорыг мэдэж авцгаая.

Орц:
- Гадил – 2 ширхэг
- Алим – 2 ширхэг
- Ягаан байцаа – 1 атга
- Киви – 5 ширхэг
- Зөгийн бал – 2 халбага
- Ус – 500 гр
Бэлтгэх арга:
Киви болон гадилаа хальсалж, хэрчинэ. Алимаа угаагаад мөн хэрчинэ. Эдгээрийг хамтад нь блендэрт хийж, дээр нь ягаан байцаа, зөгийн бал болон усаа нэмээд эргүүлээрэй. Ингээд та амттай смүүтигээ бэлтгэчихэж байгаа юм.

Өглөө өлөн дээрээ болон орой хоолны оронд тус смүүтиг уух хэрэгтэй. 25 хоног тасралтгүй өдөр бүр ууснаар та гайхалтай үр дүнг мэдрэх болно. Ингэснээр та чихрийн шижин өвчнөөс салаад зогсохгүй жингээ бууруулах давхар тустай юм.