
Эзэгтэй нарын маань толгойны өвчин болсон асуудлуудын нэг нь угаалгын өрөөний зэвэрсэн усны банн-ыг цэвэрлэх байдаг шүү дээ. Яаж ч угаагаад арилахгүй зэвнээс болж, хамаг уураа барж, гараа өвтгөсөн хүмүүс олон байдаг.
Тэгвэл би та бүхэндээ өөрийн туршлагаас хуваалцаж, зэвэрсэн банн-ыг хялбархан өнгө оруулах аргыг танилцуулъя. Та ч бас сураад аваарай. Хэрэг болох нь гарцаагүй шүү.

- Эхлээд бага зэрэг ус гойжуулж, зэвээ дэвтээнэ.
- Одоо усаа хааж, зэвэрсэн хэсгээ арчиарай.
- Гартаа резинэн бээлий өмсөх хэрэгтэй.
- 100 гр аммиакыг шилэн саванд хийнэ.
- Дээр нь 50 гр ус төрөгчийн хэт исэл нэмээрэй.

- Хольцоо нимгэн даавуунд шингээж, зэвэрсэн хэсгийг арчина.
- Хэсэг арчсаны дараа норгосон даавуугаа зэвэрсэн хэсэг дээр тавьж орхино.
- 10-20 минутын дараа усаар зайлж цэвэрлээрэй.
- Өнөөх аймшигтай зэв тэр дороо арилсан байх болно шүү.