
Дэлхий нийтэд тулгамдаад буй томоохон эрүүл мэндийн асуудлуудын нэг нь зүрх судасны өвчин билээ. Цусны даралт ихсэх нь цусны судас ба артерын хананд гэмтэл учруулдаг. Энэ нь холестерины хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн бидний идэж байгаа хоол хүнсэнд агуулагдах өөх тос нь судасны хананд наалдаж, бөглөрөл үүсгэдэг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр өөх тос нь холестринтай нэгдэж, судасны ханыг улам бүр гэмтээж, зүрх судасны үйл ажиллагаанд саад үзүүлнэ.

Тиймээс судасны хана цэвэр, асуудалгүй байх нь хамгийн чухал бөгөөд таны зүрхийг эрүүл байлгах гол хүчин зүйл болно. Харин хэрхэн судасны ханаа цэвэрлэж, бөглөрөхөөс сэргийлэх вэ? Үүний хариулт болгож, та бүхэндээ онцгой нэгэн жорыг танилцуулж байна. Энэхүү жорын тусламжтайгаар зүрхнийхээ эрүүл мэндийг бүрэн хариуцаж чадна.
Орц:
- Үрсэн цагаан гаа – 2 цайны халбага
- Үзэм – 1 аяга
- Ногоон цай – 4 халбага
- Ус – 1 литр
- Зөгийн бал – 2 халбага

Бэлтгэх арга:
- Усаа тогоондоо хийж буцалгаад, дээр нь угааж цэвэрлэсэн үзмээ хийгээрэй.
- 10 минут болсны дараа шүүсээ гал дээрээс авч, хөргөнө. Дээр нь чанаж бэлтгэсэн ногоон цайнаас 4 халбагыг хийж, зөгийн бал болон цагаан гааг нэмж хутгаарай.
- Үүнийгээ таглаж, дулаан даавуугаар боож, цааш тавиарай.
- Оройн цагаар 8 цаг орчим байлгахад хангалттай.
- Өглөө нь үзэм, цагаан гаагаа шүүж авч хаяад, зөвхөн шүүсийг нь шилэн саванд хийж авна.

Өдөрт хоёр удаа 150-200 мл хэмжээтэйгээр хоолноос өмнө уугаарай. Үзэм нь уусдаг, уусдаггүй эслэг, кали, антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь таны зүрхний эрүүл мэндэд ашиг тустай. Мөн эслэг нь цөсний хорт бодисыг биеэс ялгаруулж, холестерины шаталтыг өдөөдөг.