Хүүхэддээ өгөх – Ханиадны эмийг орлох “чихэр” хийх арга

Халуун зунаар ханиад хүрч, халуурч хэвтэх тун ч хэцүү. Дархлаа суларч, хальтхан даарахад л хатгаа авчих гээд байна уу? Тэгвэл та бүхэндээ ханиадыг эмчлэх байгалийн аргыг танилцуулж байна. Энэ нь таны ханиадыг богино хугацаанд намдаахын зэрэгцээ дархлааг дэмжиж, ирэх өвөл ч ханиадаас хол байлгах болно. Ханиад хүрсэн үед эмийн сангаас төрөл бүрийн эм авах ч, энэ нь олон дахин уусаар байгаад биеэнд дасал болж, сүүлдээ үйлчлэхээ больдог. Тиймээс аль болох эмнээс татгалзаж, ардын аргаар эмчлэхийг хичээж байгаарай.

Орц:

  • Үрсэн цагаан гаа – тал халбага
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Ус – тал аяга
  • Зөгийн бал – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага

Бэлтгэх арга:

  • Ус болон элсэн чихрээ хамтад нь саванд хийж гал дээр тавьна.
  • Үүн дээрээ нимбэгний шүүс, зөгийн бал болон цагаан гаагаа хийж хутгаарай.
  • Үүнийгээ буцалтал нь хутгаж байх ёстойг анхаараарай.
  • Буцалмагц нь галаа багасгаж, зөөлөн гал дээр 10-15 минут байлгана.
  • Шарах шүүгээний тавцан гарган бэлтгэж, үүн дээрээ калькин цаас дэвсэнэ.
  • Гал дээрээс бэлдмэлээ авч, хөргөөрэй.
  • Энэ нь бор өнгөтэй бас өтгөн зуурмаг болсон байх ёстой.
  • Халбагаар бага багаар авч, калькин цаасан дээрээ тавьна.
  • 20 минут байлгах хэрэгтэй бөгөөд дээр нь сахрын пүдр цацаж, наалдахаас сэргийлнэ.

Ингээд бэлэн болсон чихрээ хүлхэж, ханиадаас салж болно. Таны хүүхэд ханиадтай эм уух дургүй байвал энэ чихрийг бэлтгэн өгч байгаарай. Үнэхээр амттай төдийгүй дархлааг дэмжиж, ханиалгыг зогсооно. Тиймээс санаа зовох зүйлгүй юм.