
Хэвлий дэх өөх тос нь идэвхгүй амьдралын хэв маягийн үр дүн юм. Үүнээс гадна илүүдэл жин нь тааламжгүй төрхийг бий болгох төдийгүй хамгийн чухал нь зүрхний дутагдал, чихрийн шижин, бүдүүн гэдэсний хорт хавдар гэх мэт эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд хэвлий хэсгийн өөхнөөс салах нь чухал юм.

Харин үүнээс хэрхэн салахаа мэдэхгүй, өдөр бүрийг стресс дунд өнгөрөөж, турах тухай бодохоос үл хэтрэх хүмүүс маш олон байдаг. Тэгвэл хялбар аргаар хэвлий хэсгээрээ турах аргыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Бидний танд танилцуулах жор нь 4 шөнийн дотор хэвлий хэсгээрээ турахад туслах ба энэ нь эрүүл мэндэд олон ач тустай:
- Тархины үйл ажиллагааг дэмжинэ
- Ой санамжийг сайжруулна
- Нүд, сонсголыг сайжруулна
Орц:
- Цагаан лууван – 120 гр
- Нимбэг – 3 ширхэг
- Зөгийн бал – 4 халбага
- Шанцай – 2 халбага
- Цагаан гаа – 2 см

Цагаан луувангаа арилгаж хэрчинэ. Цагаан гааг ч мөн арилгаж хэрчээд хамтад нь блендэрт хийж эргүүлээрэй. Нимбэгний үрийг авч, хальстай нь хамт хэрчиж, блендэрт нэмж ахин эргүүлнэ. Үүн дээрээ зөгийн бал болон шанцай нэмж сайтар хутгаарай. Ингээд таныг тураах жор бэлэн болох юм.

Өдөрт 2 удаа 1 халбагыг идэх ба ингэснээр та өдөрт 2 халбагыг л иднэ гэсэн үг юм. Хоол идэхээс 30 минутын өмнө идэж байгаарай. 3 долоо хоногийн турш өдөр бүр идэх бөгөөд дараа нь 3 хоног амарч, ахин бэлтгээд 3 долоо хоног иднэ. Ингэснээр курс эмчилгээ болж, таныг хэвлий хэсгийн өөхөө шатааж, гуалиг болоход тусална.