
Амьсгалын замын цочмог халдварын үед бидний бие залгиурын салст бүрхэвч гэмтэж, хамар битүүрэх, нус гоожих, салст бүрхэвч хавагнах, толгой өвдөх зэрэг тааламжгүй шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл энэ бүх таагүй шинж тэмдгүүдийг арилгаж, таныг зовлонгоос салгах нэгэн жорыг танилцуулж байна. Энэ унда нь хоргүйжүүлэх, вирусын эсрэг үйлчилгээтэй. Мөн ханиад, томуу, синуситтэй тэмцэхэд хамгийн тохиромжтой төдийгүй хамар битүүрлээс ангижрах болно. Энэ бүх асуудлаас салгаад зогсохгүй дархлааг дэмжиж, үрэвсэл, халдварын эсрэг хүчтэй тэмцэнэ.

Орц:
- Сонгино – 1 ширхэг
- Ус – 2 аяга
- Нимбэг – 1 ширхэг
- Зөгийн бал – 2 халбага
Бэлтгэх болон хэрэглэх арга:
- Сонгиноо хэт зузаан биш цагираг хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
- Хэрчсэн сонгиноо усандаа хийж, гал дээр тавьж буцалгана. Галаа багасгаж, 10 минут орчим байлгаарай.
- Дараа нь гал дээрээс авч, 5 минут цааш тавьж хөргөнө.
- Шүүснээсээ сонгиноо ялгаж авч хаяарай. Танд зөвхөн шүүс нь хэрэг болно.
- Одоо үүн дээрээ нимбэгний шүүс, зөгийн балаа хийж хутгаарай.
Та бэлтгэсэн шүүсээ өдрийн турш бага багаар халбагадаж уугаарай. Ингэснээр хэдхэн өдрийн дараа гэхэд хамар тань онгойж, ханиад намдах төдийгүй толгойн өвдөлт ч дагаад буурна.

Хамраа хэрхэн цэвэрлэх вэ?
Хүйтний давтамжийн улмаас нус (mucus) хамрын хөндийд хуримтлагддаг бөгөөд энэ нь үнэрлэх болон сонсгол муудах, ой санамж, анхаарал буурах зэрэгт хүргэдэг.
Өдөр бүр давсны уусмалаар хамараа угааж байгаарай. Ингэснээр салст бүрхэвчийг өдөөж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх болно.

Хэрэв эдгээр аргыг хэрэглээд ч, биеийн байдал сайжрахгүй, харин хамрын түгжрэл хэвээр байвал оношийг тодруулахын тулд эмчид хандана уу.