
Жимс болон хүнсний ногоо нь хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Үүнийг зөв ашигласнаар, бид эрүүл мэндийн асуудлаа хялбархан шийдвэрлэж чадах юм. Ялангуяа гэдсээ цэвэрлэж, биеэс хорт бодисыг гадагшлуулах тал дээр хүрэн манжин нь онцгой чадвартай билээ.

Хүрэн манжин нь магни, кали, төмөр, зэс, В витаминаар баялаг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хорт бодисыг гадагшлуулах тустай юм. Тиймээс та гэдсээ цэвэрлэх тухай бодож байгаа бол эргэлзэх зүйлгүй хүрэн манжинг сонгоорой.
Энэхүү чихэрлэг ногоо нь бүдүүн гэдэс, элэгний эрүүл мэндийг сайжруулж, харааг нэмэгдүүлж, хамгаалах гэхчлэн олон тооны ашигт чанарыг агуулдаг. Та манжингаа янз бүрийн аргаар чанаж болох боловч хэрвээ луувантай хольж, алдартай “2-т 1” шүүс бэлдсэн бол эрүүл мэндийн бүх ашиг тусыг эдлэх болно.

Шинэхэн шар лууван, хүрэн манжингийн шүүс нь бие махбодийг гайхалтай цэвэрлэнэ, элгийг мөн цэвэрлэнэ. Байнга хэрэглэхэд биеийн ерөнхий байдал сайжирч, ходоод гэдэсний зарим зовиур арилдаг. Хүрэн манжинг хэрэглэхэд бие махбодийн хүчилтөрөгчийн хангамж сайжрах бөгөөд гүн хүрэн будаг нь цус багадалт, лейкозын эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэнэ.
В амин дэм ихтэй тул бие давхар эмэгтэйд нэн тустай. В амин дэм нь ургийн хэвийн хөгжилийг дэмжих тул тогтмол хэрэглэснээр төрөлхийн гажиг үүсэх магадлал буурна. Фолиат ихээр агуулах тул ургийн нурууны ивэрхий үүсэх эрсдлийг багасана. Бетанин хүрэн манжингийн тод өнгийг өгдөг ба энэ бодис хавдрын эсрэг үйлчилгээтэй. Хими эмчилгээнд орсны дараа өвчтөн хэдэн долоо хоног хүрэн манжинг хэрэглэхэд цусны шинжилгээнийх нь хариу мэдэгдэхүйц сайжирдаг байна.

Зунаас намар орой хүртэл шинэ ургасан хүрэн манжинг түүхийгээр, салат хэлбэрээр, чанаснаар, хоолны хачир болгож, мөн шөл чанаж, чипс хийж, мөн дангаар нь ч идэж болно. Ямар ч хэлбэрээр хамаагүй ямартай ч, өдөр тутамдаа идэж хэрэглэж байгаарай.
Луувангийн шүүстэй хольж бэлтгэх тухайд нэг ширхэг хүрэн манжин, нэг ширхэг лууванг хальсалж бэлтгээд, шүүс гаргагчинд хийхэд хангалттай.