
Өнөөдрийн та бүхэнд хүргэж буй мэдээний гол дүр болох Michael Pollan бол Америкийн зохиолч, сэтгүүлч, эрүүл мэндийн чиглэлээр зөвлөгөө өгөгчөөс гадна, Калифорни их сургуулийн Сэтгүүлзүйн Беркелей сургуулийн профессор юм. Түүний судалгаа голчлон хоол хүнсний чиглэлээр хийгддэг. Тэр гэртээ хоол хийж чадах нь хамгийн амархан бөгөөд гэр бүлийн эрүүл харилцааг бий болгох чухал алхам болж, шим тэжээллэг хүнснээс биедээ амин дэм авах боломжийг бүрдүүлдэг гэж үздэг байна.

Тэрээр McDonald’s түргэн хоолны сүлжээ зоогийн газрын худалдаалдаг шарсан төмсний түүхий эд болох төмсийг Америкт удаан хугацаанд ургуулдгаас гадна, хөдөлмөр их шаарддаг гэж тайлбарлажээ. Гэсэн хэдий боловч, уг төмсөнд ямар ч толбо байдаггүй бөгөөд энэ нь некроз гэх толбо үүсгэхээс сэргийлэгч бодистой холбоотой аж. Бусад сортын төмснүүдийг харахад гаднах хальсан дээр нь хар өнгийн янз бүрийн хэмжээтэй толбонууд байдаг. Тэгэхээр McDonald’s хэзээ ч толбо үүссэн төмс худалдаж авдаггүй бөгөөд энэ нь тэд төмсний хугацааг уртасгахын тулд метамидофос төрлийн пестицидийг хэрэглэдэгтэй нь холбоотой гэнэ. Энэ пестицид зөвхөн толбогүй төмсөнд үйлчилдэг. Энэ бодис маш хортой. Зарим тохиолдолд фермчид хүртэл тарьж буй ногоо руугаа уг бодисыг цацаж, худалдаалахын тулд муудах хугацааг нь уртасгадаг байна.

Ингэж ургасан төмс ойролцоогоор 6 долоо хоногийн хугацаанд бүх төрлийн химийн бодисыг найрлагадаа агуулахад хүрдэг аж. Юу гэхээр, McDonald’s-той хамтарч ажилладаг хөлбөмбөгийн талбай шиг хэмжээтэй газар пестицид ашиглан төмс тарьдаг фермчид хүртэл байдаг гэнэ.
Хорт хавдраар өвчлөгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Судалгаагаар пестицид, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйлсэд нэрлэгдэх болжээ. Иймд та түргэн хоолны газраар үйлчлүүлэхдээ аль болох шарсан төмс авч идэхгүй байхыг зөвлөе. Таны эрүүл мэнд юу юунаас илүү эрхэм чухал гэдгийг санаарай.

Түргэн хоолны газар таныг бага багаар донтуулдаг гэдгийг бүү мартаарай.