
3 өдрийн биеийн системүүдийг цэвэрлэх арга боловсруулсан хоол хүнснээс үүдэлтэй биед үүссэн бодисуудыг гадагшлуулах, биеийг хоргүйжүүлэх ач тустай.
Цэвэрлэх болон хоргүйжүүлэх арга нь олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Энэ процессын хүрээнд таны биеийн xортой бодисуудыг гадагшлуулж, халдварт өвчин тусах эрсдэлийг бууруулна.
3 өдрийн дотор бие дэх бүх хортой бодисуудыг үгүй хийнэ
Хоргүйжүүлэлтийг эхлэхийн өмнө 2 өдрийн турш сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Бидний бие сүү, сүүн бүтээгдэхүүнйг удаан шингээдэг тул, хоргүйжүүлэх процессыг удаашруулна.
Биеэ хоргүйжүүлэх процессыг эхлүүлэхийн өмнө шээс ялгаруулах эмийг ууна. Ингэснээр нь таны биед хордлогын шинж чанар байвал, хоол боловсруулах системийг ачааллаас чөлөөлнө.
Дараагийн өдөр нь 1/2 аяга ус болон 2 ширхэг нимбэгийн шүүсийг хольж, өглөөний цайныхаа өмнө ууна.

Нэг стаканыг уухад таны биеийн бүх хортой бодисыг гадагшлуулж цэвэрлэнэ.
Өглөөний цайны дараа 1.5 аяга ханборгоцой эсвэл бэрсүүт жүржийн шүүс ууна. Аль аль нь антиоксидантаал баялаг тул, амьсгалын замын системд давхар сайн нөлөөтэй.

Өглөөний цай болон өдрийн хоолны хооронд 1-1.5 аяга цэвэр луувангийн шүүс уугаарай.
Харин өдрийн хоолны үеэр 1.5 аяга калигийн шүүс ууна. Калигаар баялаг хүнсэнд авокадо, навчит ногоон ургамал, гадил, манжин багтана.
Оройн хоолноос 1 цагийн өмнө нэг аяга цай ууж, салсыг цэвэрлэнэ. Энэ цай сарнайн дэлбээ, цагаан гаа болон гаанаас бүрдэнэ. Хуримтлагдсан салс, түгжрэл болон хамар битүүрэлтийг бүрэн зогсооно.

Орондоо орохын өмнөхөн 340 мл цангис жимсний цэвэр шүүс ууна. Энэ нь уушгинд бактери үржихээс сэргийлнэ.

Энэ аргыг дараагийн 2 өдөр мөн давтаж гүйцэтгэнэ.