Янз бүрийн шалтгаанаас болоод эрч хүч, энергиэ алдаад байгаа бол танд бүтэн өдрийн турш цовоо сэргэлэн байхад туслах шидэт ундааны жорыг хэлж өгье!

Бидний амьдралын хэмнэл биднээс үргэлж идэвхтэй байдлыг шаарддаг бөгөөд өдөр өнгөрөх тусам шинэ сорилттой нүүр тулгардаг. Харамсалтай нь зорилгодоо хүрэхийн тулд бидэнд асар их энерги болон хүч чадал хэрэгтэй. Заримдаа өглөө босох үед бидэнд юу ч хийх хүч чадалгүй болсон мэт санагддаг. Ийм нөхцөлд тухайн өдөр амжилтыг эс олно.

Энергийн ундаа эсвэл хоол хүнс хэрэглэж, ядарсан өдрийнхөө дараа алдсан энергиэ нөхдөг хүмүүс байдаг боловч, энэ төрлийн бүтээгдэхүүн нь их хэмжээний сахарыг агуулдаг тул, хэрэглэх тусам эрүүл мэндэд хохирол учруулдаг. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй! Та өглөөг эрч хүчтэй угтахын тулд танд байгалийн гаралтай бэлдмэлийг санал болгож байна.

Өнөөдөр та бүхэндээ таны алдсан энергийг эргээд нөхөхөд туслах гайхалтай шидэт ундааг хэрхэн гэрийн нөхцөлд бэлтгэж, хэрэглэх зааврыг сонирхуулахаар шийдлээ. Энэ ундаа 100% үр дүнтэй бөгөөд эрүүл мэндэд элдэв хор хөнөөлгүй. Нэмж хэлэхэд энэ ундаа мөн биед хуримтлагдсан бүх хэрэггүй бодис, шингэнийг гадагшлуулах ач тустай.

Орц:

  • Ханборгоцой – 1 зүсэм
  • Лууван – 1 ширхэг
  • Цоохор майлз – 2 гол

Бэлтгэх:

Бүх орцуудыг сайтар угааж, бохирдлыг нь цэвэрлэнэ. Дараа нь орцуудыг хийсэн холигчид нэг стакан ус нэмж хийгээд холино.

Хэрэглэх:

Өглөөний цайгаа уухаас 20 минутын өмнө энэ ундааг ууна. Таны өглөөний цайтай төгс зохицно.

Шидэт ундааны бусад ач тус:

  1. Холестериныг тогтворжуулна.
  2. Бөглөрсөн артерыг цэвэрлэнэ.
  3. Хорт бодисуудыг гадагшлуулна.
  4. Элгийг цэвэрлэнэ.
  5. Бүдүүн гэдсийг цэвэрлэнэ.
  6. Өдрийн турш энергиэр хангана.
  7. Дархлааны системийг хүчирхэгжүүлнэ.