
Судасны хатуурал буюу атеросклероз гэдэг нь артерийн судасны хана хатуурч, уян чанараа алдан, хөндийнх нь хэмжээ нарийсахад хүргэдэг эмгэг. Ингэснээр цус чөлөөтэй урсах боломжгүй болдог. Судас хатуурах эмгэгээр ихэвчлэн дунд болон ахимаг насны хүмүүс өвчилдөг ч хүүхдэд ч тохиолддог байна. Тиймээс таныг ч бас энэ өвчин тойроод өнгөрнө гэж бодох хэрэггүй.
Энэхүү асуудал даамжирвал, шууд зүрхэнд нөлөөлж, зүрхний шигдээс болох аюултай. Иймд бага дээр анхаарч, судасны хатуурлаас сэргийлж мөн эмчлэх нь чухал. Өнөөдөр та бүхэндээ судасны ханыг цэвэрлэж, бөглөрөлийг арилгах нэгэн байгалийн гаралтай ундааг танилцуулахаар бэлтгээд байна.

Орц:
- Үзэм – 1 аяга
- Үрсэн цагаан гаа – 2 халбага
- Зөгийн бал – 2 халбага
- Ногоон цай – 4 халбага
- Ус – 1 литр
Хийх арга:
- Зөөлөн гал дээр усаа тавьж халааж, үзмээ хийгээр буцалгаарай.
- 10 минутын дараа галаа унтрааж, ногоон цай болон цагаан гаа болон зөгийн балаа хийгээрэй.
- Үүнийгээ шүүж, зөвхөн шүүсийг нь цэвэрхэн саванд хийж авна.
- Ингээд сайтар хольж бэлтгэсэн ундаагаа таглаж, зузаан даавуунд боож цааш тавьна.
- 8 цаг байлгаарай.
- Ингээд таны ундаа бэлэн болох юм.

Хоолноос өмнө өдөрт 2 удаа уугаарай. 150-200 мл-ыг өдөртөө ууж байхад хангалттай. Антиоксидант, калигаар баялаг үзэм нь зүрхний эрүүл мэндэд тустай бол цагаан гаа болон зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, судасны ханыг цэвэрлэнэ. Ногоон цай нь холестерины түвшинг зохицуулж, мөн бактертэй тэмцэнэ.

Ингээд та бидний танилцуулсан эрүүл мэндийн ундааг өдөр бүр ууж, зүрхээ хамгаалаарай. Танд амжилт хүсье.