
Уушиг нь бидний биеийн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтнүүдийн нэг. Харин бид гадны нөлөө болоод өөрийн буруу зуршлаасаа болж, уушгиа бохирдуулж, үйл ажиллагааг нь алдагдуулж байдаг. Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах. Гэхдээ тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж уушгиа цэвэрлэдэг аргыг сураад аваарай.

Уушиг цэвэрлэх эрүүл ундаа
Гурван үндсэн найрлага нь энэхүү ундааг бүтээдэг: турмерик, цагаан гаа, сонгино. Эдгээр нь бүгд эрүүл мэндэд тустай бөгөөд хосолсон тохиолдолд уушгийг цэвэрлэх хүчтэй, амттай ундаа бий болдог байна.
Турмерик нь Энэтхэгээс гаралтай амтлагч юм. Энэ нь эрдэс бодис, витаминаар баялаг, хорт хавдрын эсрэг, бактерийн эсрэг ба вирусын эсрэг шинж чанартай.
Цагаан гаа нь ходоодыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна бактертэй тэмцдэг. Мөн энэ нь уушгинд байгаа илүүдэл салстыг багасгах чадвартай.
Сонгино нь хүчтэй антиоксидант бөгөөд хорт хавдрын эсрэг шинж чанартай байдаг. Энэ нь зарим төрлийн хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэгддэг бөгөөд цаашдын эсийн өсөлтийг дарангуйлдаг.

Орц:
- Турмерик – 2 халбага
- Сонгино – 400 гр
- Цагаан гаа – 4 см
- Зөгийн бал – 400 гр
- Ус – 1 литр
Усан дээрээ зөгийн балаа хийж хутгаад, гал дээр тавьж буцалгана. Хэрчсэн цагаан гаа болон сонгиноо буцалж буй усандаа нэмж хийгээрэй.
Эцэст нь турмерикээ хийгээд, галаа багасгаж, зөөлөн гал дээр 20 минут буцалгаарай. Ингээд болмогц нь шүүж, зөвхөн шүүсийг нь шилэн саванд хийж авна. Үүнийгээ хөргөгчинд хадгалаарай.
Бэлтгэсэн шүүснээсээ өдөрт 2 удаа буюу өглөө болон оройдоо хоолноос 2 цагийн өмнө тус бүр нэг халбагыг ууна. Ингээд шүүсээ дуустал уугаарай.
