Бидний үргэлж буруу хийдэг өдөр тутмын үйлдлүүд

Бид өөрсдийгөө зөв эсвэл буруу хийж байгааг ч мэдэлгүйгээр өдөр тутамдаа ямар нэгэн зүйлсийг хийж байдаг. Магадгүй зарим хүмүүс үүнд зөв эсвэл буруу гэж байхгүй гэж боддог. Харин эсрэгээрээ аливааг буруу хийх нь танд багагүй хор уршигтай байж болох юм. Өдөр бүр тоолгүй хийдэг зарим зүйлс нэг л өдөр танд том анхааруулга өгч мэднэ. Тиймээс одоо ч болов эдгээрийг мэдэж аван, буруу зуршлаа засаарай.

Үс угаах

Нойтон үсээ хатаахдаа алчуурын оронд даавуун футволкоо ашиглаж байгаарай. Энэ нь усыг илүү сайн шингээж, таныг үсийг намирсан, зөөлөн болгоход тусална. Шампунь түрхэсний дараа хурууны өндгөөрөө үсэндээ зөөлөн иллэг хийж, тарааж байгаарай. Үсний хуйхыг биш зөвхөн үзүүр хэсэгт л ангижруулагч түрхэх хэрэгтэй. Одооноос үсээ угаахдаа эдгээрийг анхаараарай.

Үүргэвч үүрэх

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо хулгайчаас сэргийлж, үүргэвчээ урдаа үүрч байгаарай.

Машины руль барих

Машины руль барих хамгийн тохиромжтой хэсэг бол төв шугам буюу зурагт үзүүлсэн хэсэг юм.  Энэ байрлал нь агаарын дэрийг гар руу нээхээс сэргийлж, толгой, биеийг хамгаалдаг.

Шүдээ угаах

Та шүдний оогоо сойзон дээр яг л сурталчилгаан дээр гарч буй мэтээр хэт их түрхэх хэрэггүй. Харин оронд нь гол хэсэгт багаханг түрхэж угаагаарай.

Хурууны лент наах

Хурууны лент наасны дараа амархан салж унаад байдаг шүү дээ. Тэгвэл та зурагт үзүүлсэн дарааллаар наавал, амархан салж унаж таныг бухимдуулахгүй.

Гараа цэвэрхэн байлгах

Зөвхөн 60% -иас багагүй спирт агуулсан гар ариутгагч гель л үр дүнтэй байдаг. Бусад гар ариутгагч нь бүх төрлийн бичил биетнийг арилгадаггүй. Тиймээс гараа тогтмол угааж байх л хамгийн зөв арга болж байгаа юм.

Шүршүүрт орох

Шүршүүрт хэт удаан орох нь арьсыг хуурайшуулж,  улмаар тууралт, загатнах шалтгаан болдог. Шүршүүрт орох хамгийн оновчтой хугацаа нь 10 минут.

Фитнесээр хичээллэсний дараа

Фитнессээр хичээллэсний дараа биеийн температур нэмэгдэх тул хүйтэн шүршүүрт орох хэрэгтэй. Энэ нь биеийн зовиурыг бууруулж, булчинг хурдан сэргээж өгөхөд тусалдаг.

Дасгал нь булчингийн утаснуудыг сунгаж, гликоген ашиглан өөх тосыг шатаадаг. Тийм учраас эдгээр алдагдлыг хурдан нөхөх нь маш чухал юм. Дасгал хийснээс хойш 30 минутын дараа уураг, бага зэрэг нүүрс ус агуулсан хоол идээрэй.