
Энэхүү цагаан гааны ундаа нь үе мөчний үрэвсэл, ходоодны өвчнийг эмчлэхээс гадна муу холестерол, өндөр чихрийн хэмжээг бууруулдаг. Цагаан гаа нь ходоодны шарх, үе мөчний үрэвсэл зэрэг эрүүл мэндийн олон асуудлыг эмчлэхэд ашиглагддаг байна. Тиймээс гэртээ бэлтгэн ууснаар та бүхэл бүтэн эмийн санг биедээ авчихлаа л гэсэн үг. Харин эрүүл байхыг хүсэхгүй хэн байх билээ. Тиймээс хамтдаа цагаан гааны ундаа хэрхэн бэлтгэдэг аргатай танилцъя.

Орц:
- Цагаан гаа – 200 гр
- Шүүсэн ус – 450 мл
- Элсэн чихэр – 200 гр
- Эрдэст ус – 120 мл
- Нимбэгний шүүс – хэдэн дусал
- Зөгийн бал – бага хэмжээтэй
Шүүсэн усаа саванд хийж гал дээр тавиарай. Ингээд буцлахыг хүлээнэ. Цагаан гаагаа хальсалж, жижиглэн хэрчинэ. Үүнийгээ буцалсан усандаа хийгээрэй. Галаа бууруулж, 5 минут зөөлөн гал дээр буцалгана.
Дараа нь гал дээрээс авч, 20 минут байлгаад, цагаан гааг шүүж, шүүсийг нь саванд хийж авна.

Нэг аяга усанд элсэн чихрээ хийж сайтар хутгаарай.
Тал стакан шүүсэн дээрээ нэг аяга эрдэст ус, аяганы гуравны нэг усанд хийж хутгасан элсэн чихэр хийж бэлтгээрэй. Үүнийг сайтар хутгах хэрэгтэй. Дээр нь нэг халбага зөгийн бал, хэдэн дусал нимбэгний шүүс дусааж, ахин хутгана. Ингээд таны цагаан гааны ундаа бэлэн болж байгаа юм. Үүнийг тэр дор нь уугаарай. Өдөр бүр нэг стаканыг уух хэрэгтэй.

Цагаан гаа нь ходоодны өвчнийг тайвшруулахад тустай. Энэ нь хоол боловсруулалтыг сайжруулж, муу холестерин, цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тусалдаг. Мөн ханиад, томуугийн шинж тэмдгийг бууруулахаас гадна цусны эргэлтийг сайжруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.