
Эмэгтэйчүүд юуг хамгийн ихээр хүсдэг болохыг та мэдэх үү? Тэгвэл хариулт нь толигор, өө сэвгүй, цэвэрхэн арьс юм. Ялангуяа сэвх, нөсөө толбоноос болж шаналж явдаг бүсгүйчүүд олон. Аз болж бидэнд энэ асуудлыг шийдвэрлэх арга байна.

Маск 1
Орц:
- Төмс – 1 ширхэг
- Нимбэг – тал
Төмсөө хальсалж угаагаад, жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендэрт хийж эргүүлээрэй. Дараа нь үүн дээрээ тал нимбэгний шүүсээ шахаж хийж, сайтар хутгаснаар маск бэлэн болно. Ингээд нүүрээ сайтар угааж цэвэрлээд, маскаа түрхэж, тойрог чиглэлээр хөнгөн илээрэй. 15 минут орхиод, бүлээн усаар нүүрээ угаана. Үр дүн мэдэгдэх хүртэл орой бүр энэ аргыг хэрэглээрэй.

Маск 2
Орц:
- Төмс – 1 ширхэг
- Өргөст хэмх – тал
Төмс болон өргөст хэмхээ хальсалж, хэрчээд блендэрт хийж эргүүлнэ. Бэлэн болсон зуурмагаа гаргаж аваарай. Нүүрээ угааж цэвэрлээд, маскаа түрхэж, 20 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Та энэ аргыг ч бас өдөр бүр үр дүнгээ үзүүлэх хүртэл хэрэглээрэй.

Гэхдээ та энэ хоёр аргын зөвхөн аль нэгийг сонгож хэрэглээрэй. Давхар хэрэглэж болохгүй. Мөн маскны дараа чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.