Хэрэглэж дууссан ундаа болон усны савыг ашиглаж болох санаанууд

Бид өдөр тутамдаа хуванцар сав хэрэглэдэг. Харин хэрэглэж дууссан саваа шууд л хаядаг шүү дээ. Гэхдээ үүнийг хаяхын оронд ахуй амьдралдаа олон ашигтай байдлаар хэрэглэж болох юм. Та бидний танилцуулах аргуудыг сурч аваад, хэрэглээд үзээрэй. Танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Хуванцар саваа ашиглаж дууссан бол голоор нь хувааж, зурагт үзүүлсэнтэй ижил угаалтуурын хоолойноос зүүгээрэй. Үүндээ хэрэглэсэн аяга таваг угаагч пролоноо хийж болно. Хамгийн гол нь ундааны савны бөглөөг авчихсан байх учир пролоны ус шууд доошоо гарч, эвгүй үнэр тогтохгүй хатна. 

Өндөгний шарыг ялгаж авахад танд ундаа, усны сав хэрэг болно.

Хогны уутаа хаана хийх учраа олохгүй байна уу? Тийм бол ууж дууссан ундааны саваа цэвэрлэж, хуваагаад ханадаа өлгөөрэй. Үүндээ уутаа хийж, нэг нэгээр нь татан авч хэрэглэж болно.

Хөргөгчний температур хэд байгааг мэдэхийг хүсч байвал, ундааны бөглөөн дээр термометр наагаад, хөргөгчинд хийчих.

Энд тэнд тараад явдаг зүйлсээ нэг дор хийчих

Хүйтэн мөстэй ус, дээр нь шүршигч байхад танд машины сэнс хэрэг болохгүй

Тараад, бутраад байгаа зүйлсээ уутанд хийгээд, ундааны бөглөөгөөр таглачихвал ямар вэ?

Машины суудлаас ундааны сав өлгөж, норсон шүхрээ хийж байгаарай. 

Утсаа цэнэглэж байхдаа, цэнэглэгчээ тайрч бэлтгэсэн саванд хийж болно

Зайрмагаа идэхгүй түр хадгалах гэсэн ч, хаана тавихаа мэдэхгүй бол ундааны савыг ашигла