
Зарим хоолыг идэхэд бага зэрэг төвөгтэй байгаад, одоо болтол учрыг нь нэг л олж өгөхгүй байна уу? Тэгвэл асуудал хоолонд биш танд байж болох юм. Магадгүй та тэдгээрийг буруу иддэг ч юм билүү. Хамгийн энгийн буюу бид өдөр тутамдаа иддэг хоолоо ч, буруу иддэг байх аж. Өнөөдөр та бүхэндээ зарим хоол хүнсийг хэрхэн зөв идэх зааврыг хүргэж байна.
Тако идэж байхад ганц хазахад л бутарч унаад байна уу? Тэгвэл салатны навчин дээр бутарч унасан хэсгүүдээ тавиад идээрэй.

Бургерийг идэхдээ доош нь харуулж байгаарай. Ингэснээр том талханд бургерийн шүүс шингэж, илүү амттай болгох төдийгүй гар руу шүүс нь асгарч заваарахгүй.

Пенкейкийг голд нь нүх гаргаж, хэдэн тийш нь хуваагаарай. Одоо амттай сироп нь бүх давхарга руу орж, амтыг нь тараана.

Мөстэй кофе уух гэж байгаа бол мөс хийхийн оронд кофег хөлдөөж, мөс болгоод, кофендоо хийж уугаарай. Таны кофе илүү амттай болох болно.

Түргэн хоолны газруудын кетчупны сав дэлгэгдэж болдог гэдгийг мэдэх үү? Одооноос ингэж дэлгээд, кетчупэндээ хоолоо төмсөө дүрээд идэж байгаарай.

Савтай жигнэмэг идэхдээ сүүнд дүрмээр байна уу? Тийм бол сүүгээ заавал шилэн аяганд хийж, бас нэг аяга завааруулах хэрэггүй. Харин жигнэмэгийн нэг хэсгийг авч тавиад, түүндээ сүүгээ хийчих. Одоо илүү хялбар.

Тарвасыг гурвалжилж хуваах биш, дөрвөлжилж хувааж байгаарай.

Соруултай ундааны хоёр талд байрлах нугалсан хэсэг нь бяцхан хүүхдүүд барьж уухад зориулагдсан.

Одооноос соруулаа ингэж хийж байгаарай. Нааш цааш гулсахгүй.

Хачиртай талх хийхдээ гахайн шарсан махаа ингэж тавьж байгаарай. Ингэснээр хазах бүрт мах унаж, гарч ирээд байхгүй.

Ханборгоцойг хэрчих шаардлага байхгүй. Зүгээр сайхан гараа угааж байгаад л, хэсэг хэсгээр нь авч идээрэй.

Талхаа эмтэлж, хугалахгүйгээр масло, чанамал, кремее түрхмээр байна уу? Тэгвэл халбага ашиглаж байгаарай.
