Хуйхыг цэвэрлэж, үсийг хурдан ургуулах маск бэлтгэх арга

Хувцас бурхан бие чөтгөр гэх үг байдаг. Харин хувцас гэдгийг нь үсээр сольчихвол нээх хол зөрөхгүй байх. Үс сайхан байхад царай төрх хүртэл дагаад сэргэж, үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Гэтэл таны үс унаад, ургаж өгөхгүй удаад, салаалж хугараад, хүрэхэд хүртэл ширүүн нэг л болохгүй байна уу? Тийм бол бидний танилцуулах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Таны үсийг ургуулж, эрүүл болгох арга бол гэрийн нөхцөлд бэлтгэх маск юм. Үүний гол орц нь шар айраг болон гадил жимс юм.

Орц:

  • Гадил – 1 ширхэг
  • Өндөг – 1 ширхэг
  • Зөгийн бал – 1 халбага
  • Шар айраг – тал аяга

Бэлтгэх арга:

  • Эхлээд гадилаа хальсалж, жижиглэж хэрчинэ.
  • Өндгөө хагалж, шарыг нь ялгаж аваарай.
  • Ингээд өндөгний шар дээрээ гадил болон шар айргаа хийж, хамтад нь блендэрт эргүүлнэ.
  • Бэлэн болсон зуурмаг дээрээ зөгийн балаа хийж хутгаснаар таны үсний маск бэлэн болж байгаа юм.

Максаа үсэндээ тараан түрхэж, гадуур нь малгай углаж, 2 цаг сууна. Дараа нь өөрийн хэрэглэдэг шампунь ашиглаж угаагаарай. Та энэхүү аргыг долоо хоногт нэг удаа, сарын турш ашиглаарай. Үс тань эхний хэрэглэлтээр л шал өөр болж байгааг та мэдрэх болно.

Гадил жимсэнд агуулагддаг байгалийн тос, витамин нь гэмтсэн үсийг тэжээж, нөхөн сэргээнэ. Мөн үсний өнгийг сэргээж, гялалзуулах үйлчилгээ үзүүлэхийн дээр хангалттай чийгшлийг өгөх юм.

Зөгийн бал нь үсний ургалтыг дэмжиж, үс уналтыг зогсоох үйлчилгээтэй.

Хуйхыг хагнаас хамгаалж, цэвэр байлгахын тулд та өндгийг маскандаа нэмэх хэрэгтэй. Энэ нь үс, хуйхыг халдвараас хамгаалах болно.

Харин шар айрагны тухайд үүнийг исгэхэд ялгардаг уураг нь гэмтэж салаалсан, хуурайшсан үcийг эмчлэх чадвартай байдаг. Мөн улаан буудайнд ихээр агуулагддаг витамин Б6 нь үсийг эрүүлжүүлж, байгалийн гаралтай ангижруулагчийг орлож чаддаг аж.

Харин эдгээрийн нэгдэл нь таны үсийг эмчлээд зогсохгүй хүссэн хэмжээнд тань хүртэл ургуулна гэдэгт итгэлтэй байна.