Хөлөө 30 минут дүрээд, шивэрнээс салах боломжтой

Бид өдөрт 8-10 цаг ажилладаг. Гутал ч мөн адил бидэнтэй адилхан ажил хийж байгаа. Тийм ч учраас олон цагаар гутал өмсөнний улмаас чийг татаж, цаашлаад энэ нь хөлөнд бактерийг үржүүлдэг. Үүний улмаас тааламжгүй үнэр буюу шивэр үүсэх аж.

Шивэр үүсдэг өөр нэг шалтгаан бол хувийн ариун цэвэр юм. Оймсоо өдөр бүр сольдоггүй, хөлөө угаадаггүй хүмүүсийн хөл шивэртэх магадлал өндөр байдаг. Тэгвэл ямар ч шалтгаанаар байсан хамаагүй үүссэн хөлний эвгүй үнэрийг арилгах хялбархан аргыг та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгээд байна.

Танд хэрэг болох зүйлс:

  • Халуун ус – 4 аяга
  • Дүрдэг хар цай – 5 ширхэг

Усандаа дүрдэг цайгаа хийж, 20 минут байлгаарай. Дараа нь бэлтгэсэн цайндаа хөлөө дүрж, нэг цаг гарантай суух хэрэгтэй. 10 өдрийн турш өдөр бүр энэ аргыг хэрэглээрэй.

Ингэж оройдоо цайнд хөлөө дүрж суух нь өдөржин ажилласан биеийг тань амрааж, тайтгаруулах төдийгүй нэг төрлийн эмчилгээ болдог. Хэдийгээр та шивэргүй байсан ч, оройдоо бүлээн усанд хөлөө дүрж сууж байгаарай. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, таны алжаал ядаргааг тайлах болно.

Өөр нэгэн арга бол хүнсний сода юм. Та өглөө бүр оймсоо өмсөхөөс өмнө хөлийнхөө салаанд хүнсний сода хийгээрэй. Ингэснээр хөл чийгтэж, бактери үржихээс сэргийлэх төдийгүй эвгүй үнэр нь арилна. 2-3 долоо хоногийн турш өдөр бүр энэ аргыг ашиглаарай.

Энэ хоёр аргын алийг нь ч сонгосон ялгаагүй ямартай ч таны хөлний таагүй үнэрийг арилгах болно. Тиймээс заавал туршиж үзээрэй.