
Гутал өнгөлөх
Гадилны хальсыг гутал өнгөлөхөд ашиглаж болдог. Гутлыг эхлээд гадилны хальсаар үрж, дараа нь цэвэрхэн даавуугаар арчаарай.
Шүд цайруулах
Гадил шүд цайруулахад тусална. Та гадилаар шүдээ үрэх хэрэгтэй. Гадил найрлагадаа магни, кали болон мангани агуулдаг.
Нүүрний маск хийх
Гадилыг нүүрний маск хийж, арьсыг илүү зөөлөн бас тунгалаг болгоход ашиглах боломжтой. Гадилыг өтгөн зуурмаг болтол нь нунтаглаж, нүүрэндээ түрхэнэ. 15-20 минут байлгаад хүйтэн усаар зайлна.
Гэрийн ургамал цэвэрлэх
Гадилны хальсаар ургамлын навчин дээрх тоос шороог цэвэрлэхэд тохиромжтой. Ингэснээр навчин дээрх бохирдлыг арилгаж, гэрэлтсэн мэт болгоно.
Нүүрний арьс гуужуулагч хийх
Гадилыг багахан хэмжээний сахартай хольж, өтгөн зуурмаг болгоно. Үүнийг нүүрэндээ түрхээд арьсаа гуужуулаарай.
Хөлөө арчлах
2 ширхэг түүхий гадилны тусламжтай хагарсан өсгийг хэвийн болгож болно. Түүхий гадилыг өтгөн зуурмаг болгож, үүнийгээ өсгийндөө түрхээд хэдэн минутын турш хаттал нь хүлээнэ. Сүүлд нь усаар зайлна.

Ургамлын ширхээс ангижрах
Хатаасан гадилны хальсыг ургамлын саванд хийж тавьбал, ургамлын ширхээс ангижрах бүрэн боломжтой.
Батга эмчлэх
Гадилны хальсаар нүүрнийхээ арьсыг зөөлөн үрээрэй. Нүүрэн дээр гарсан батга арилах болно.

Стрессээс ангижрах
Гадилтай цэвэршүүлсэн ус ууснаар та стрессээс ангижрах боломжтой юм.
Үү эмчлэх
Та гадилны хальсаар 1-2 долоо хоногийн хугацаанд бие дээр гарсан үүг эмчилж чадна.
Загатнахыг зогсоох
Гадилны хальс тууралт, шавж хатгасны дараах зовиурыг тэр дор нь ул мөргүй алга болгоно.
Хөхрөлтийг арилгах
Гадилны хальсаар хөхөрсөн хэсгийн арьсыг арчвал, хөхрөлт тэр даруйдаа алга болно.

Бордоо болгох
Гадилны хальс хөрсөнд илүү их тэжээл өгдөг. Тиймээс гадилны хальсыг бордоо болгон ашиглавал, ургамал илүү сайн ургана.
Иллэг хийх
Гадилны хальсаар балчир насны хүүхдэд иллэг хийж өгвөл, бөх гэгч нь унтаж амрах болно.