
Ногоон байцаа бол өмнө зүг болон төв Европоос гаралтай хүнсний ногоо юм. Навчит хүнсний ногоон төрөл зүйлд хамаарах бөгөөд эрүүл мэндэд олон талын ач тустай гэдгээрээ онцлогтой.
Хүмүүсийн энэхүү сайн мэдэх хүнсний ногоо витамин Ц, К болон Б1, Б2, Б6, кали, ширхэглэг, фолын хүчил болон манганиар баялаг. Нэмж хэлэхэд уураг, фосфор, кальци, төмөр, холин, магни болон пантотеник хүчил, ниацин зэрэг чухал эрдэс бодисууд найрлагад нь бас байдаг.
Байцаан навчийг олон төрлийн гэрийн бэлдмэлүүдэд өргөнөөр ашигладаг. Тухайлбал булгарах, гажиг согог, үрэвсэл болон шархлаа гэх мэт.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас байцаан навчийг ясны сийрэгжилт эсвэл спортын гэмтлээс үүдэлтэй үе мөчний өвчнийг намдаахад хэрэглэдэг. Үр нөлөөтэй байцаан навч нь зардал багатай байгалийн гаралтай гэдгээрээ давуу талтай.
Сүүлийн үед эм уухын оронд үе мөчний өвчнийг байцаан навчаар эмчлэх хандлага ажиглагдах болсон.
Байцаан навчны ач тус
Тулай өвчнийг эмчлэх
Олон хүн тулай өвчнөөс болж зовж шаналдаг. Хэрэв та хөлдөө байцаан навч боох юм бол, тулай өвчний үед илрэх өвдөлтийг зогсоож, уг өвчнөөс ангижрах боломжтой. Харин навчийг хэрэглэхийн өмнө гялгар уутанд хийгээд хөргөгчид тавиарай.

Үе мөчийг эмчлэх
Швейцарийн алдартай эмнэлэгт үе мөчний хэрх өвчтэй хүмүүсийн хавагнасан хэсэгт байцаан навч тавьж ороогоод хонуулахад маргааш нь өвчин намдаж, хаван нь буусан байжээ.

Хөл хавагнахыг зогсоох
Хэрэв та үрэвслээс болж, тогтмол өвчин мэдэрдэг болсон бол, хөлийнхөө өвдөж байгаа хэсгийг байцаан навчаар ороогоорой. Байцаанд усыг уусгах гайхалтай нөлөө байдаг тул, хөлд хуримтлагдсан илүүдэл шингэнийг гадагшлуулна.

Анхааруулга: Хэрэв та хөл орчмын хэсэгтээ байцаа тавихад харшил өгөх эсвэл загатнах мэдрэмж төрвөл, тэр дор нь энэ аргыг зогсоох хэрэгтэйг санаарай!